2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр |
Улаанбаатар хот |
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад 2016 онд олон улсын дараах тэмцээнийг зохион байгуулсугай:
a) Олимпийн эрх олгох “Рио-2016” чөлөөт бөхийн тэмцээн;
б) Сумо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн;
в) Байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн;
г) Жүдо бөхийн “Чингис хаан” гран-при тэмцээн;
д) Мотоциклийн бартаат замын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн;
е) Сагсан бөмбөгийн оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн;
ж) Шатрын өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн;
з) Даамын өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн;
и) Боксын “Чингис хаан 2016” цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн;
л) Хөлбөмбөгийн Футзалны клубын аварга шалгаруулах олон улсын тэмцээн;
м) Чөлөөт бөхийн “Mongolian open” олон улсын тэмцээн;
н) Цанын олон улсын тэмцээн;
о) Биатлоны олон улсын тэмцээн;
ө) “Их нүүдэл” шатрын олон улсын тэмцээн;
р) Аэробикийн олон улсын тэмцээн.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан тэмцээний бэлтгэлийг сайтар хангаж, батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулан, дүнг 2016 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Эрүүл мэнд, спортын сайдын
үүрэг хариуцагч бөгөөд
Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР