
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396, А/693 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын төв Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Марафонд 46 мянган хүн оролцсон бөгөөд нийт гүйгчид амжилттай барианд орсон. Барианд амжилттай орсон шилдэг тамирчдад холбогдох албаныхан шагнал гардууллаа.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг хааж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа үг хэлсэн. Тэрээр “Юуны түрүүнд төв талбайдаа цуглаж дэг журамтай, нэгнийгээ хүндэлж арга хэмжээнд оролцсон та бүхэнд баярлалаа. 2026 оны хувьд Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 21, 42 км-ийн замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж 2030 он хүртэлх хугацаатай “Олон улсын хэмжилтийн “В” ангиллын сертификат” олгосон. Улмаар бид хагас, бүтэн марафоны замыг олон улсын түвшинд гаргаж, бүртгүүлж чадлаа” хэмээн онцолж, хамтран ажилласан холбогдох албаныхан, байгууллага, сайн дурын ажилтан, нийт оролцогчдод талархал илэрхийлэв.
42 км-ийн зайн эрэгтэйчүүдийн төрөлд:
Нэгдүгээр байр: Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтоти
Хоёрдугаар байр: Япон улсын тамирчин Томита Наоки
Гуравдугаар байр: Монгол Улсын тамирчин ОУХМ Д.Гантулга
42 км-ийн зайн эмэгтэйчүүдийн төрөлд:
Нэгдүгээр байр: Монгол Улсын тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа
Хоёрдугаар байр: Монгол Улсын тамирчин ОУХМ Г.Хишигсайхан
Гуравдугаар байр: Монгол Улсын тамирчин ОУХМ Б.Номин-Эрдэнэ
21км-ийн зайн 18-34 насны ангиллын эрэгтэйчүүдийн төрөлд:
Нэгдүгээр байр: Япон улсын тамирчин Ишикава Рюга
Хоёрдугаар байр: Япон улсын тамирчин Хигучи Дайсуке
Гуравдугаар байр: Монгол Улсын тамирчин ОУХМ О.Нацагдорж
21км-ийн зайн 18-34 насны ангиллын эмэгтэйчүүдийн төрөлд:
Нэгдүгээр байр: БНХАУ-ын тамирчин Чин Инг Инг
Хоёрдугаар байр: Монгол Улсын тамирчин ОУХМ Б.Сарангуа
Гуравдугаар байр: Монгол Улсын тамирчин ОУХМ Б.Мөнхтуяа
10км-ийн зайн эрэгтэйчүүдийн төрөлд:
Нэгдүгээр байр: Монгол Улсын тамирчин ОУХМ Д.Мягмарсүрэн
Хоёрдугаар байр: Монгол Улсын тамирчин ОУХМ М.Лхагвадорж
Гуравдугаар байр: Монгол Улсын тамирчин ОУХМ Б.Ачбадрах
10км-ийн зайн эмэгтэйчүүдийн төрөлд:
Нэгдүгээр байр: Монгол Улсын тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа
Хоёрдугаар байр: Монгол Улсын тамирчин ОУХМ Н.Нандинцэцэг
Гуравдугаар байр: Монгол Улсын тамирчин ОУХМ Э.Хонгорзул






