Мэндчилгээ

Монгол Улсын Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа эрхэм албан хаагч Та бүхэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлье!
Өнгөрч буй 2024 онд Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ой тохиосон онцгой жил байлаа.
Айлчлан ирж буй 2025 онд Та бүхний ажил үйлс үргэлж өөдлөн дэвшиж бусдад үлгэр жишээ болж, авьяас, ур чадвараа хойч үедээ түгээн дэлгэрүүлж байх болтугай.
Хүндэтгэсэн,
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Саранцэцэг