Спортын хөгжлийн хэлтэс 2021 оны тайлан
Нийслэл болон Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргүүдийн спорт цогцолборын 6 барилгын ажил 76 хувьтай хэрэгжиж байна.
Чингэлтэй дүүргийн спорт цогцолбор
Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын нийт өртөг 14164.3 сая төгрөг бөгөөд 2020 онд А, Б блок ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. В блокийн барилгын мөсөн гулгуурын талбайд ОХУ-ын мэргэжилтнүүд ирж мөс тавих ажлыг бүрэн дуусгасан. Одоогоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Барилга угсралтын ажил 99%-тай хэрэгжиж байна.
Баянзүрх дүүргийн спорт цогцолбор:
спорт цогцолборын нийт өртөг 11.014,8 сая төгрөг өмнөх онуудад санхүүжилт 8039.3 сая төгрөг авсан. 2020 оны улсын төсөвт төсөв тусгагдаагүй. /царцсан/. 2021 онд улсын төсөвт 50.0 сая төгрөг тусгагдсан. Үлдэгдэл санхүүжилт 2925,5 сая төгрөг байна. Спорт цогцолбор орчмын хамгаалалтын далангийн төсөв магадлалаар баталгаажсаныг 2022 оны төсөв, болон төсвийн тодотголд тусгаж шийдвэрлэхээр ажиллаж байна. Барилга угсралтын ажил 80%-тай.
Баянгол дүүргийн спорт цогцолбор:
Баянгол дүүргийн спорт цогцолборын нийт өртөг 9005,4 сая төгрөгөөс 7226.9 төгрөгийн санхүүжилт авч 95 хувийн гүйцэтгэлийн ажил хийгдсэн. 2021 онд 1.778,5 сая төгрөгийг улсын төсөвт тусгасан тул гадна дулаан, цэвэр, бохир усны шугам, борооны ус зайлуулах шугамын ажлыг гүйцэтгэсэн. 2021 онд Баянгол дүүргийн спорт цогцолборыг ашиглалтанд орох байсан ч БНХАУ-н эрээн хот хилээ хаасантай холбогдуулан усан бассейны уян тааз тогтоох материалын хомсдолд орсон тул үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Барилга угсралтын ажил 95%-тай.
Налайх дүүргийн спорт цогцолбор:
Налайх дүүргийн спорт цогцолборын нийт өртөг 13.497,7 сая төгрөгөөс 10.395,0 сая төгрөгийн санхүүжилт авсан. 2020 оны улсын төсөвт төсөв тусгагдаагүй /царцсан/. 2021 онд улсын төсөвт 50.0 сая төгрөг тусгагдсан. Спорт цогцолборыг ашиглалтанд оруулахад 3.052.7 сая төгрөгийн санхүүжилт дутуу байна. Одоогоор газар шороо, суурь, төмөр бетон арагт бүтээц, хана, хамар ханын ажил, дээвэр, гадна, дотор засал, хаалга, цонх, халаалт, агаар сэлгэлт, гадна цахилгааны ажлуудыг гүйцэтгэсэн. Гадна инженерийн шугам сүжлээний нэмэлт хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Барилга угсралтын ажил 90%-тай.
Сүхбаатар дүүргийн спорт цогцолбор:
Сүхбаатар дүүргийн спорт цогцолборын нийт өртөг 9.936,8 сая төгрөг өмнөх онуудад 2800.0 сая төгрөгийн санхүүжилт авсан. 2020 оны төсөвт 4,2 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан боловч нь “ковид-19” цар тахлын улмаас ажил хийгдээгүй тул буцаж татагдсан. Барилга угсралтын ажил 40%-тай.
Нийслэлийн спорт хорооны цогцолбор:
Нийслэлийн спорт цогцолборын нийт өртөг 7280.2 сая төгрөг өмнөх онуудад 3257.0 сая төгрөг авсан. 2020 оны улсын төсөвт төсөв тусгагдаагүй /царцсан/. 2021 онд улсын төсөвт 50.0 сая төгрөг тусгагдсан. Үлдэгдэл санхүүжилт 3973.2 сая төгрөг байна. Газар шорооны ажил, суурийн ажил, зоорийн давхар, 1, 2 дугаар давхрын төмөр бетон хийцийн угсралтын ажил гүйцэтгэж дууссан. Үйлчилгээний хэсгийн гадна ханын өрлөгийг өрсөн. Барилга барих газар өөрчлөгдсөнтэй холбоотой шинээр зураг төсөв гарган магадлалаар баталгаажсан шинэ зураг төсвөөр ажил гүйцэтгэж байна. Барилга угсралтын ажил 40%-тай.