ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

0
648

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг 2013 оноос эхлэн mеduuleg.iaac.mn хаягаар нэвтэрч, цахим хэлбэрээр мэдүүлж байгаа билээ. Ингэснээр мэдүүлэг гаргагч Та хаана байгаагаас үл хамааран интернэтэд холбогдсон аль ч газраас мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлэх боломжтой болсон.

mеduuleg.iaac.mn хаягийг улсын хэмжээний нийт аймаг, нийслэлийн төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж байгууллагын албан ёсны цахим хуудасны нүүрэнд байршууллаа.

Мэдүүлэг гаргагч Та бүхэн өөрийн байгууллагынхаа албан ёсны цахим сайтын эхний нүүрэнд байрлаж холбогдсон “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” mеduuleg.iaac.mn гэсэн хэсэг рүү нэвтэрч, мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлэх буюу мэдүүлгийн талаарх заавар зөвлөмжтэй шуурхай танилцах боломжтой.

 2021/01/08   249    0