Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Спортын III наадмын нээлт боллоо

0
1084

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Спортын III наадмыг 2021 оны 12 дугаар 13-17-ны өдрүүдэд Ажлын байрны дасгал, Сагсан бөмбөг, Волейболын төрлүүдээр зохион байгуулж нийт 45 байгууллагын 150 багийн 1136 албан хаагч оролцлоо.

Энэхүү наадмын нээлтийн ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт амжилттай явагдлаа. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон албаны хүмүүс оролцлоо.

Наадмын Ажлын байрны дасгалын тэмцээний 1-р байранд Д.Өлзийжаргал ахлагчтай Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, 2-р байранд Б.Дөлгөөн ахлагчтай Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, 3-р байранд М.Дэлгэрбаяр ахлагчтай Нийслэлийн “Өргөө” амаржих газрын баг тус тус шалгарлаа.