Монголын шатарчид Испани улсад амжилттай оролцлоо.

0
209

Испани улсын Сант Бой хотод Европ тивийн хамгийн их цар хүрээтэй Elllobregat Олон улсын тэмцээн амжилттай болж өнөөдөр дууслаа. Тус тэмцээний мастеруудын “А” ангилалд нийт 44 орны 175 шатарчид, “Б” ангилалд 17 орны 50 шатарчид тус, тус оролцжээ. Монгол Улсаас шатрын их мастер А.Энхтуул “А” ангилалд, мөн түүний шавь дэд мастер К.Жаннур “Б” ангилалд амжилттай оролцлоо.

Тэмцээний мастеруудын “А” ангилалд эмэгтэй шатарчид эрчүүдтэй өрсөлдөж, тэднээс хамгийн сайн тоглосон 5 шатарчдын нэгээр Сэлэнгэ аймгийн тамирчин, Дотоодын цэргийн …. дугаар ангийн ахлах ахлагч, Их мастер А.Энхтуул шагналт 4 дүгээр байр болон блиц буюу түргэн тоглолтын тэмцээнд 2 дугаар байрыг эзэлсэн сайхан амжилт гаргалаа. Тэрээр шагналын тавцанд эмэгтэйчүүдийн 9 дэх шатрын дэлхийн аварга, Их мастер Стефанова Антоанета болон энэ цаг үеийн шилдэг залуу Их мастеруудын хамт мөр зэрэгцэн эхний 5-н байрт шалгарчээ.

Харин “Б” ангилалд Баян-Өлгий аймаг, Элит Брэйн олон улсын шатрын академийн тамирчин, МУ-ын дэд мастер К.Жаннур мөн эрчүүдтэй өрсөлдөж олон улсын чансаагаа 82 оноогоор ахиулсан сайхан мэдээ ирлээ.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Сант Бой хотын дарга болон Испани улсын шатрын холбооны ерөнхийлөгч тэргүүтэй зочид оролцсон байна.