Улаанбаатар марафон 2024 өндөрлөлөө

0
28

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/241, А/453 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийг 42 км-ийн 18-аас дээш нас, ХБИ, гар дугуйн уралдаан, 21 км-ийн зайг 18-34, 35-54, 55-аас дээш нас, ХБИ, 5 км-ийн зайг 12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт, 1,5 км (хараагүйны бэрхшээлтэй, тэргэнцэртэй гэр бүл), 500м, 800м-ийн зайг тусгай олимпын тамирчид гэсэн ангиллаар тус тус зохион байгуулж нийт 22657 иргэд цахимаар, 7350 иргэн биеэр ирж бүртгүүлэн нийт 30000 хүн оролцлоо.

Энэхүү гүйлт нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой юм.