Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр “2024 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-үүдийг Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн батламжийг гардууллаа.
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ийг алдаршуулах ёслолыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 32 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд
• Оюун ухаан
• Сурлага
• Урлаг, уран бүтээл
• Биеийн тамир, спорт
• Байгаль хамгаалал
• Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч
• Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн
• Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд
• Техник сэтгэлгээ, шинэ санаачилга
• Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 74 хүүхэд “2024 оны “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТӨРӨЛД
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын “Ирээдүйн одод” сургуулийн 12А ангийн сурагч Д.Дагвадорж,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 31 дүгээр сургуулийн 9Б ангийн сурагч Н.Чинсэтгэл,
Нийслэлийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12-д ангийн сурагч Т.Ариунзаяа,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын Орхон сургуулийн 10А ангийн сурагч Э.Анударь,
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Ерөнхий боловсролын 9А ангийн сурагч Б.Сайннямбуу,
Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль 9Г ангийн сурагч Б.Буянхишиг,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Д.Үүрцайх,
Баян-Өлгий аймаг Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 9Б ангийн сурагч А.Баатарцол,
Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль 8Б ангийн сурагч М.Өэлүн,
Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль 8В ангийн сурагч Ш.Намуундарь,
Увс аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11Е ангийн сурагч Н.Сумьяабазар,
96 дугаар сургуулийн 12-1 ангийн сурагч Б.Амгаланбаатар, 40-р сургуулийн 12А ангийн сурагч Р.Мөнх-Од,
Орчлон сургуулийн 11Б ангийн сурагч Э.Анима
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТӨРӨЛД
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Н.Чимэдлхам шалгарлаа.
2024 оны онцлох хүүхдээр шалгарсан Монгол Улсын ирээдүйн хөгжлийг түүчээлэгч өсвөр үе, хүүхэд, багачууд Та бүхний эрдэм мэдлэгийн хараа хурц байж, үйлс бүхэн нь дэлгэрч, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.