Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг хөгжүүлэх 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарт зориулсан сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны спорт цогцолборт Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын спорт сонирхогчдын хөгжөөн дэмжигчдийн холбоо хамтран зохион байгууллаа.

Сургалтад Нийслэлийн 9 дүүргийн 80 сургуулийн 130 биеийн тамирын багш нар оролцсон.
