Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, ”Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулахад тэмцээний зорилгоор иргэдийн спортын II их наадмын спорт явган аялалын тэмцээнийг 09 дүгээр сарын 14-ны өдөр “Богд хан уулын оргил Цэцээ гүн”-д зохион явууллаа.
Тэмцээнийг Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Адал явдалт явган холбооны шүүгчид явган аялалын зааврын дагуу явуулсан.
Тэмцээний нээлтийн ажиллагааг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд хийж, Налайх дүүргийн Төрхурхийн ам талаас нийт 16 км цуваагаар гарлаа.
Их наадамд хороодын хэсгийн тэмцээн, хороодын сонгон шалгаруулах тэмцээн, дүүргийн бүсийн тэмцээн, дүүргийн аварга шалгаруулах Нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 5 үе шаттай Нийслэлийн иргэдийн дунд зохион байгуулж байна.
Аялалын анхан шатны тэмцээнд 9 дүүргээс 72 хорооны 864 иргэд хамрагдсанаас Нийслэлийн шигшээ тэмцээнд 8 дүүргийн 104 иргэд амжилттай оролцлоо.Тэмцээнийг аялах явц, үүргэвч, цугларалт ирч, , сахилга бат зохион байгуулалт, байгал болон отгын ариун цэвэр, багийн болон хувийн бэлтгэл, эмийн сан зэрэг үзүүлэлт Азимут, хөгжилтэй буухай, дартс гэсэн төрлүүдээр тэмцээн зохион явуулж нийлбэр дүнгээр багуудыг байр эзлүүлэв.
1-р байр Б.Оюунсүрэн дасгалжуулагчтай Л.Оюунчимэг ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо
2-р байр Б.Чинзориг дасгалжуулагчтай Алтангэрэл ахлагчтай Сүхбаатар дүүргийн 17-р байр хороо
3-р байр Н.Доржханд дасгалжуулагчтай Д.Тунгалаг ахлагчтай Багануур дүүргүүн 3-р хорооны багууд шагналт байранд шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Тайлан бичсэн: Нийслэлийн биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн……………………….Б.Түвшинбаяр
2013.09.15