Бэсрэг наадам гадаадын зочид төлөөлөгчдийн сонирхлыг татлаа

0
702

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форум “Хотын тогтвортой ба хүртээмжтэй хөгжил”  сэдвийн дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа. Тус форумд оролцсон зургаан улсын 20 хотын 120 гаруй төлөөлөгчдөд зориулсан Бэсрэг наадам 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 – 18:00 цагийн хооронд Скай ресортод сонирхолтой болж өнгөрлөө. Бэсрэг наадмын үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 16 бөх барилдаснаас аймгийн арслан Э.Даш түрүүлж, аймгийн харцага С.Доржсүрэн үзүүрлэсэн.

Үндэсний сурын 8 харваач гадаадын зочид төлөөлөгчдөд халх сурын харвааг үзэж сонирхуулж, зааж өглөө.