“ЭРҮҮЛ АГААР – РИО 2016” СЭДЭВТ ЦАСНЫ БАЯР АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

0
424

“ЭРҮҮЛ АГААР – РИО 2016” СЭДЭВТ ЦАСНЫ БАЯР

АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

“Эрүүл агаар – Рио 2016” сэдэвт “Цасны баяр”, биеийн тамир, спортын өвлийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газрууд, Агентлагууд, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, түүний харъяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, нийслэлийн иргэд нийт 138 байгууллагын 4906 гаруй хүн оролцлоо.

Жил бүр нийслэл, дүүргийн харъяа нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагуудаас биеийн тамир, спортын “Шилдэг хамтлаг”-уудын үйл ажиллагааг үнэлэн дүгнэж, шалгаруулдаг уламжлалтай билээ.

Нийслэлийн харъяа байгууллагуудаас:

1-р байр Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн БТС-ын хамтлаг

2-р байр Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн БТС-ын хамтлаг

3-р байр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын БТС-ын хамтлаг

4-р байр Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын БТС-ын хамтлаг

5-р байр Замын хөдөлгөөний Удирдлагын төвийн БТС-ын хамтлаг

Дүүргийн харъяа байгууллагуудаас:

1-р байр Баянгол дүүргийн 94-р цэцэрлэгийн БТС-ын хамтлаг

2-р байр Сүхбаатар дүүргийн НХҮХэлтсийн БТС-ын хамтлаг

3-р байр Баянзүрх дүүргийн 136-р цэцэрлэгийн БТС-ын хамтлаг

4-р байр Багануур дүүргийн ЭМТөвийн БТС-ын хамтлаг

5-р байр Налайх дүүргийн 109-р бага сургуулийн БТС-ын хамтлаг тус тус шалгаран цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан.

Өдөрлөгийн үеэр цасан дээрх бүжиг, хөлбөмбөгийн тэмцээнийг тус тус зохион байгуулсан. Бүжгийн тэмцээнд Монголын хүүхдийн ордон, Гэрлэх ёслолын ордон, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, хөлбөмбөгийн тэмцээнд Ус сувгийн удирдах газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл тус тус эхний гурван байранд шалгаран өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авсан.

Байгууллагууд өөрийн байгууллага, хамт олны дунд биеийн тамирын хамтлагийнхаа үйл ажиллагааг сурталчилах, эрүүл хүнсээр аяны хүнс бэлтгэн үдийн цай зохион байгуулах, өөрсдөө сонголт хийж хамт олныхоо дунд биеийн тамир, спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулав.

Байгууллагуудын дунд “Нийслэлийн бүтээн байгуулалт”, “Рио-2016” зэрэг зохиомж бүхий цасан хотхон шалгаруулах уралдаан зарлан ажлын хэсэг яван дүгнэн шалгаруулсан. Үүнд:

1-байрт Гэрлэх ёслолын ордон ОНӨҮГ

2-р байрт Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв ОНӨҮГ

3-р байрт Нийслэлийн Төр захиргааны авто бааз ОНӨҮГ

4-р байрт “Өсвөр үе хүнс” ОНӨҮГ

5-р байрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

Байгууллагуудын өдөрлөгт зохион байгуулалттай оролцсон байдал, эрүүл хүнс, зохион байгуулсан уралдаан тэмцээн, байгуулсан “Цасан хотхон” зэргийг үнэлж байгууллагын дүнгээр:

1-р байр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

2-р байр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар

3-р байр Түргэн тусламжийн төв

4-р байр Ус сувгийн удирдах газар

5-р байр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

Жил бүр нийслэл, дүүргийн харъяа нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан, албан хаагчид, нийслэлийн иргэд маань энэхүү тунгалаг нартай сайхан өдөр эрүүл агаарт биеийн тамирын хөдөлгөөн хийж уралдаан тэмцээн зохион байгуулж, оролцон хурд, хүчээ сорьж, пара мотор, хөдөлгүүрт шүхэр, снөүборд, уулын цанын тамирчдын сонирхолтой үзүүлбэр үзэж, сонирхон энэхүү өдөр цэвэр агаарт цана чаргаар гулган амралтын нэг өдрөө идэвхитэй хөдөлгөөн хийн өнгөрүүллээ.