Нийслэлийн Иргэдийн спортын Тавдугаар наадмын нэгдсэн заавар батлагдлаа

0
711

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл

2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлав.

 

 НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН

ТАВДУГААР НААДМЫН НЭГДСЭН ЗААВАР

2016 оны 03 дугаар сарын 01                                                                                                                                                                                                                                                                   Улаанбаатар хот

Нэг. Зорилго

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, спортын амжилтыг ахиулахад тэмцээний зорилго оршино.

Хоёр. Наадмын зохион байгуулалт, удирдлага

Наадмын үйл ажиллагааг бүх талаар удирдан зохион байгуулах үүргийг Нийслэлийн хэмжээнд Зохион байгуулах хороо, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Дүүргийн хэмжээнд Зохион байгуулах салбар хороо, Дүүргүүдийн ЗДТГ, Биеийн тамир, спортын хороод, тухайн чиглэлийн спортын холбоодын төлөөлөл оролцсон ажлын хэсгүүд ажиллана.

Наадмыг тухайн шатны зохион байгуулах хороо удирдан нийслэлийн нэгдсэн зааврын  дагуу  явуулна.

Тэмцээнийг хэсэг, хороод, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттай зохион байгуулна.

Гурав. Наадмын явагдах хугацаа, үе шат, оролцогчид

Наадмыг 2016 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 11-ний хүртэл Нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

I шат – Хороодын хэсгийн тэмцээн, II шат – Хорооны аварга, III шат – Бүсийн аварга, IV шат – Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд 03 дугаар сараас 10 дугаар сарын 23-ны дотор явагдана.

Эдгээр тэмцээнүүд нь дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааврын дагуу зохион байгуулагдана.

V шат – Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 11 дүгээр сарын 10, 11-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спортын ордонд зохион явуулна.

Дөрөв. Наадамд оролцогчдын шаардлага, нас

  • Багийн бүрэлдэхүүнд тухайн хорооны иргэн байх ба цахим үнэмлэх болон шилжилт хөдөлгөөний нарийн хуудсаар баталгаажуулна.
  • 31 ба түүнээс дээш настай нийслэлийн иргэн байна.

             /1985 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн/

  • Наадамд оролцож байгаа төрөлдөө спортын дэд мастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш  настай байна.
  • Наадмын нэг төрөлд нэг тамирчин оролцоно.
  • Баг тамирчид тухайн спортын дүрэмт хувцас болон жигд формтой байна.
  • Нээлт, хаалтын ажиллагаанд оролцохдоо 20см х 40см хэмжээтэй хаяг, тугтай байна.
  • Баг тамирчид бүх шатны тэмцээнд үндсэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
  • Тэмцээнд оролцуулж байгаа байгууллага нь тамирчдын эрүүл мэнд холбогдох асуудлыг бүрэн хариуцана. /Унаа, байр, хоол хүнс гэх мэт/
  • Тамирчдын шилжилт хөдөлгөөнийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хийсэн байна.

/Хэрвээ хорооны аварга шалгаруулах тэмцээнд орсноос хойш шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд үндсэн багаасаа тоглож болно./

Тав. Иргэдийн наадмын тэмцээний заавар

  1. Спорт явган аялал

Баг 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй байна.

Багийн онцлогийг харуулсан хаяг, эмблемтэй, жигд хувцасласан байна. Спорт явган аялалын тэмцээнийг багаараа дараахи төрлүүдээр зохион байгуулна. Үүнд:

  • Газрын зураг дээр ажиллах
  • Нуувч илрүүлэх
  • Хөгжилтэй буухиа

Дараахи үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ.

–       Тэмцээний нээлт, хаалтын ажиллагааны ирц

–       Аялалын явц, цуваанд яваа багийн сахилга, зохион байгуулалт

–       Багийн, хувийн бэлтгэл

–       Галын болон отгийн ариун цэвэр, эко байдал

–       Эмийн сан, эрүүл мэндийн дэвтэр

–     Аялалын тэмдэглэл, галын наадам

–       Урлагийн тоглолт, бэлэг дурсгалын зүйл солилцох

Багуудын аялал тэмцээнд оролцсон амжилт болон нийт аялалын явцад баг тамирчдаа зохион байгуулж байгаа байдал, идэвхи оролцоо, санаачлага зэргийг харгалзан байгууллагын дүнг гаргаж оноо өгөх зааварчилгааг техникийн зөвөлгөөн дээр эцэслэн шийдвэрлэнэ.

Жич: Спорт явган аялалын Нийслэлийн шатны тэмцээнийг 09 дүгээр сарын 10-11-ны өдөр зохион байгуулна.

2.Ширээний шагайн наадгай.

а/ Шагай няслах – эхний хүн 30 ширхэг шагайг орхиж түүнээс няслан авсан шагайгаа тоолуулж оноо авна. Дараагийн хүн дээрхи үйлдлийг давтах хэлбэрээр гүйцэтгэж багийн 7 гишүүний нийлбэрээр дүн гаргана.

б/ Шагай шүүрэх – 60 ширхэг шагайгаар эхэлнэ. Нэг хүн нийт 5 удаа шүүрэх оролдлого хийнэ.

Жнь: 10 ширхэг шагай таслаад 6 шагай шүүрвэл шүүрсэн шагайгаа тоолуулан оноогоо авч дараагийн оролдлого хийнэ.

в/ Морь уралдуулах – Нэг багаас 3 гишүүн оролцох бөгөөд 1 хүн дөрвөн ширхэг шагайг орхиж морь буусан тоогоор оноо авах ба 4 бэрх буусан тохиолдолд нэмэлт 1 удаа орхино.

3 – 4. Хийн дасгал, аэробик

– 31-55 насны ангилалд аэробикийн төрөлд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын 2014 онд боловсруулсан “Жавхаат хэмнэл” дасгалаар, хийн дасгал төрөл нь “Шүлэглэл”-ээр,

– 56 ба түүнээс дээш насны ангилалд: аэробикийн төрөлд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын 2015 онд боловсруулсан “Золбоот хэмнэл” дасгалаар, хийн дасгал нь “Мэдрэл сэргээж шөрмөсийг тэжээх дасгал”-аар  тус тус гүйцэтгэнэ.

Баг тус бүр 18 хүний бүрэлдхүүнтэй байх ба 6-аас доошгүй эрэгтэй байна.

Дасгалын хийж гүйцэтгэж байгаа ур чадвар, гүйцэтгэл, жигдрэл, хувцаслалт зэргийг харгазан үнэлгээ өгнө. Дүн гаргаж оноо өгөх зааварчилгааг техникийн зөвөлгөөн дээр эцэслэн шийдвэрлэнэ. Хийн дасгал, аэробик тус бүрдээ байгууллагын дүн гаргана.

5. Олс таталт

Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр гарааны 8 тамирчин нэг орлон татагчтай, 1 дасгалжуулагчтай байна. Эрэгтэй багийн 8 хүний  нийт жин 640 кг, эмэгтэй багийн 8 хүний нийт жин 520 кг жинтэй байна. Багийн 8 хүний нийт жин хэтэрсэн тохиолдолд 7-оос доошгүй хүний бүрэлдхүүнтэй баг тэмцээнд оролцож болно. Хяналтын жин 1-2 цагийн өмнө хийгдсэн байна. Орлон тоглогч багийн хамгийн бага жинтэй байна.

6. Волейбол

Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр нь 14 хүний бүрэлдэхүүнтэй. 1 дасгалжуулагчтай байна.

Багийн бүрэлдэхүүнд 31-ээс 40 нас, 41-ээс дээш гэсэн насны ангилалтай байх ба 1-р үед ахмад насныхан хоорондоо, 2-р үед залуу насныхан хоорондоо тоглоно.

3-р үед 2 насныхан шигшиж тоглохдоо 41-ээс дээш насныхан 3-аас доошгүй байна 1, 2-р үеийн тоглолтонд  сэлгээний тоглогч зөвхөн насны ангилалдаа хамаарна. Тэмцээний зохион байгуулалтын бусад асуудлыг тэмцээний техникийн зөвөлгөөн дээр эцэслэн шийдвэрлэнэ.

7. Сагсан бөмбөг

Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр нь 12 хүний бүрэлдэхүүнтэй 1 дасгалжуулагчтай байна.

Багийн бүрэлдэхүүнд 31-ээс 40 нас, 41-ээс дээш гэсэн насны ангилалтай байх ба 1-р үед 31-ээс 40 нас насныхан хоорондоо, 2-р үед 41-ээс дээш насныхан хоорондоо тоглоно.

3, 4-р үед 2 насныхан шигшиж тоглохдоо 41-ээс дээш насныхан 2-оос доошгүй байна. 1, 2-р үеийн тоглолтонд сэлгээний тоглогч зөвхөн насны ангилалдаа сэлгэн тоглоно.

Тамирчдын хувцаслалт нь 4-дээш дугаартай ижил өнгийн 2 ээлжийн /2 өөр өнгө/ хувцастай байна.

Зургаа. Наадмын төрөл, зай, ангилал, багийн бүрэлдэхүүн,

шигшээ тэмцээний зохиогдох хугацаа, байршил

Спортын төрөл

Жин, зай, төрөл

Хугацаа

Хаана

Спорт явган    аялал Эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 тамирчин,  дасгалжуулагч – 1

IX/10, 11

Чингэлтэй хайрхан

Ширээн шагайн наадгай Эрэгтэй 7, эмэгтэй 7 тамирчин,  1 дасгалжуулагч

XI/11

БУСО

Хийн дасгал 2 насны ангилаар баг 18 хүн бүрэлдэхүүнтэй 6-аас доошгүй эрэгтэй байна

XI/10, 11

БУСО

Аэробик
Олс таталт Эрэгтэй 9, эмэгтэй 9 тамирчин, 1 дасгалжуулагч

XI/10, 11

БУСО

Волейбол Эрэгтэй, эмэгтэй 14 тоглогч

Дасгалжуулагч эр- 1, эм-1

X/29, 30 XI/10-11

ЕБС заал

БУСО

 Сагсан бөмбөгЭрэгтэй12, эмэгтэй 12 тоглогч

 

Дасгалжуулагч эр- 1, эм-1

XI/05, 06

 XI/10-11

ЕБС заал

БУСО

 

Долоо. Мэдүүлэг хүлээн авах журам, хугацаа,

 бүрдүүлэх материал

Тамирчдын бичиг баримтанд иргэний үнэмлэхийг шалгуур болгоно.  Мэдүүлгийн хамт иргэний үнэмлэхний хуулбар хавсаргана. Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас гаргасан загварын дагуу байна.

Мэдүүлэгт тавигдах шаардлага:

  • Дүүргийн Биеийн тамир, спорт хорооны даргын гарын үсэг, тэмдэгээр баталгаажсан, спорт хорооны ахлах мэргэжилтнээр хянуулсан байх
  • Овог нэр бүтэн бичигдсэн байх
  • Регистерийн дугаар
  • Цээж зураг  сүүлийн 6 сар дотор авахуулсан танигдахуйц байх.
  • Гэрийн хаяг
  • Багийн ахлагч, дасгалжуулагч бичигдсэн байх
  • Эмчийн тамга, гарын үсэг /Тамирчин эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна/
  • Стандартын дагуу бичих. /огноо, мэдүүлэг гаргасан хүн нэр, гарын үсэгтэй г.м/

Дээрхи шаардлагуудыг хангаагүй мэдүүлгийг хүлээн авахгүй.

Нийслэлийн нэгдсэн техникийн зөвлөгөөнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14.00 цагт хийнэ.

Нийслэлийн шигшээ тэмцээний техникийн зөвөлгөөнд дүүргийн мэргэжилтэн, багийн ахлагч оролцоно. Техникийн зөвөлгөөн дээр мэдүүлэг, бүх шатны тэмцээн зохион байгуулсан болон “Шилдэг хороо”-ны тайлангаа авч ирнэ.

Бичиг баримт, спортын бус авир, тамирчны ёс зүй болон хэв журам зөрчсөн тохиолдолд тэмцээнээс хасах хүртэлх арга хэмжээ авна /шүүгчтэй маргах, хэрэлдэх, зодоон хийх, архи, тамхи хэрэглэх гэх мэт/.

Найм. Дүгнэх журам, шагнал урамшуулал

Спортын төрөл тус бүрийн амжилтаар эхний 3 байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагнал, тэргүүн байр цомоор шагнана. Дүүргийн спорт хороог бүх шатны тэмцээн зохион байгуулсан байдал, нийслэлд үзүүлсэн амжилт, ирүүлсэн тайланг  үндэслэж наадмын нэгдсэн дүнг гаргаж эхний 3 байрыг шалгаруулж шагнана.

Мөн “Шилдэг дүүрэг”, “Шилдэг хороо” тус бүр нэгийг шалгаруулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрэмжит шагналаар шагнан олон нийтэд сурталчилна.

БОЛОВСРУУЛСАН:

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН

ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН                                  Б.ТҮВШИНБАЯР