НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

0
1439

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29 -ны
өдрийн 3/08 дугаар тогтоолын хавсралт

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧИЙН 2016-2020 ОНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Улаанбаатар хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болно.

ДӨРӨВ. НИЙГМИЙН ХӨГЖИЛ


Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан, нийгмийн хамгаалал, үйлчилгээний дэд бүтцийг сайжруулж, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой, амар тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Хүнээ дээдэлсэн үзэл баримтлалын гүйцэтгэх үүрэг, байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор “Аз жаргалтай хот” дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

4.4. НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТ


Иргэдийн нийтийн биеийн тамираар хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийг хамгаална.

4.4.1. Олон улсын жишигт нийцсэн шинэ цэнгэлдэх хүрээлэн барина.
4.4.2. Нийслэлийн иргэдэд нийтийн биеийн тамир, спортын үйлчилгээг хүргэх тогтолцоог боловсронгуй болгож, “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлнэ.
4.4.3. “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн, Нийслэлийн иргэдийн спортын наадмыг олон төрлөөр жил бүр өргөн хүрээнд зохион байгуулна.
4.4.4. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Мөнгөн Улаанбаатар” өвлийн наадмыг жил бүр зохион байгуулна.
4.4.5. Идэвхтэй хөдөлгөөнд суурилсан явган болон дугуйн аялал, алхалт, гүйлт, иог, фитнесээр хичээллэх иргэдийн орчин нөхцөлийг бүрдүүлж, бодлогоор дэмжинэ.

Спортын хөгжил


4.4.6. Нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх оюутны болон өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг өргөжүүлж, дэмжлэг үзүүлнэ.
4.4.7. Хотын захирагчийн нэрэмжит “Улаанбаатар лиг” ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн, нийслэлийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн “UB cup” нээлттэй тэмцээнийг жил бүр зохион байгуулна.
4.4.8. Өсвөр үе, хүүхэд, залуучуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, авьяас, ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг багийн спортоор дамжуулан хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, үндэсний болон өвөл, зуны спортын төрлөөр 30-аас доошгүй уралдаан тэмцээн жил бүр зохион байгуулна.

Биеийн тамир, спортын материаллаг орчин нөхцөлийг сайжруулна.


4.4.9. Нийслэлд болон Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт спортын 6 цогцолбор барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж, өвөл, зуны спортын төрлийн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн цогцолбор барьж байгуулах ажлыг дэмжиж ажиллана.
4.4.10. Төв усан бассейнд их засвар хийж, нийслэлийн иргэдийг усан спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлнэ.

Хүрэх үр дүн:

Иргэн бүр биеийн тамир, спортоор хичээллэх, бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, хүн амын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, тамирчдын спортын амжилтыг ахиулахад дэмжлэг үзүүлж, нийтийн биеийн тамир, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.