Нийслэлийн иргэдийн спортын V наадмын Сагсан бөмбөгийн урьдчилсан тэмцээн явагдлаа

0
561

Нийслэлийн иргэдийн спортын Тавдугаар наадмын Сагсан бөмбөгийн урьдчилсан тэмцээн явагдлаа

20151123_113349Нийслэлийн Иргэдийн спортын V наадмыг спортын 7 төрлөөр 5 үе шаттайгаар амжилттай зохион явуулж, 9 дүүргийн 152 хороодын 87000 гаруй иргэн амжилттай оролцож байна. Энэхүү наадмын спорт явган аялал, ширээний шагайн наадгай, олс таталт, хийн дасгал, аэробик гимнастик, волейбол, сагсан бөмбөгийн тэмцээнүүд явагдаж, нийслэлийн шигшээ багуудыг тодруулаад байгаа билээ.

Өнгөрсөн амралтын өдөр наадмын Сагсан бөмбөгийн урьдчилсан тэмцээнүүд явагдлаа.

Сагсан бөмбөгийн нийслэлийн шигшээ тэмцээнд 8 дүүргийн 16 багийн 208 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн төрөлд Э.Оргил ахлагчтай Налайх дүүргийн баг, эмэгтэйчүүдийн төрөлд Э.Цэцэгбал ахлагчтай Чингэлтэй дүүргийн багууд хүрэл медалийн эзэд боллоо.

2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болох Аваргын төлөөх шигшээ тоглолтонд эрэгтэй багаас Д.Энхбаатар ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг, Э.Бямбадаш ахлагчтай Багануур дүүргийн баг, эмэгтэй багаас М.Отгонмаа ахлагчтай Баянзүрх дүүргийн 6-р хорооны баг, Ж.Орхонбаяр ахлагчтай Хан-Уул дүүргийн 2-р хорооны багууд өрсөлдөхөөр шалгарлаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.