“Улаанбаатар лиг” сурагчдын сагсан бөмбөгийн шигшээ тоглолтууд эхэллээ
“Улаанбаатар лиг” сурагчдын сагсан бөмбөгийн тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” Төрийн бус байгууллагатай хамтран 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн 8 дахь жилдээ бага, дунд, ахлах насны ангилалаар амжилттай зохион байгуулж байна.
Тэмцээний урьдчилсан тоглолт бага нас 2017.01.12-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн зааланд явагдаж байна. Нээлтийн ажиллагаа 13:00 болно.
Харин дунд насны охид 2017.01.13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд, Дунд насны хөвгүүд “Шинэ Монгол” сургууль, Ахлах насны охид 2017.01.15-ны өдөр 3-р сургууль, Ахлах насны хөвгүүд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд тус тус явагдана.
Бага, дунд, ахлах насны ангилалаар нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 121 сургуулийн охид, хөвгүүдийн 6413 багийн 85000 мянга гаруй сурагч оролцож байна. Нийслэлд шалгарсан бага, дунд, ахлах насны шилдэг нийт 96 багийн 1152 сурагч – тамирчин өрсөлдөнө.
Шигшээ тоглолтууд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Буянт Ухаа” спортын ордонд болно.
Нийслэлийн шигшээ тэмцээнээс шалгарсан Ахлах насны охид, хөвгүүдийн баг ОХУ-д болдог шувтаргын тоглолтонд оролцдог.