“ГИМНАСТРАДА-2017″ УРАЛДААНТ ҮЗЛЭГИЙН ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГ ТОДОРЛОО

0
527

“ГИМНАСТРАДА-2017″ УРАЛДААНТ ҮЗЛЭГИЙН ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГ ТОДОРЛОО

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос “Гимнастрада” уралдаант үзлэгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Монголын Хөл бөмбөгийн холбооны футзааланд амжилттай зохион байгууллаа.

 18318155_871640799640459_1628873057_o

Энэхүү уралдаант үзлэгт нэг баг нь 12 ба түүнээс дээш хэдэн ч хүний бүрэлдэхүүнтэй байж болдгоороо онцлогтой бөгөөд гуравдахь дахь удаагийн тэмцээнд нийслэлийн

–       Баянгол дүүргээс “Цомирлог”, “Энэрэл” багууд, 51-р сургууль, 85, 94, 157, 164-р цэцэрлэг;

–       Баянзүрх дүүргээс 84-р сургууль, 61-р цэцэрлэг;

–       Сонгинохайрхан дүүргээс “Ирээдүй” цогцолбор I бага сургуулийн “Зумба” болон “Дэвүүрт” баг, 112, 113-р цэцэрлэг;

–       Сүхбаатар дүүргээс “LIGHE CHEER”, “STERFORD”, GYM STAR”, 4-р сургууль;

–       Чингэлтэй дүүргээс “Хийн дасгалын баг”, 138-р сургууль, 126-р цэцэрлэгийн баг;

–       Улаанбаатар төмөр замын “Ган зам” аэробик гимнастикийн баг

зэрэг нийт 21 багийн 600-аад өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмад настан оролцлоо.

 

Оролцсон нийт багуудаас “Шилдгийн шилдэг баг”-аар Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн “GYM STAR” баг, “Шилдэг баг”-аар Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн “LIGHE CHEER” баг, Б.Энхсайхан дасгалжуулагчтай Баянгол дүүргийн 157-р цэцэрлэг, Т.Цэрэн дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор I бага сургуулийн “Дэвүүрт” баг, н.Мөнх-Од дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн “STERFORD” багууд тодорлоо.

 18339681_871640542973818_634069424_o

-”Шилдэг ур чадвар” номинацид Ч.Отгонжаргал дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн 112-р цэцэрлэг,

-“Шилдэг зохиомж” номинацид С.Батсүрэн дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн 4-р сургууль,

-“Шилдэг гүйцэтгэл” номинацид О.Цэгмид дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн Хийн дасгалын баг,

-“Шилдэг хэмнэл, эрч хүч” номинацид Т.Солонго дасгалжуулагчтай Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг,

-“Шүүгч, үзэгчдийн таашаал” номинацид С.Чимгээ дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 61-р цэцэрлэг,

-“Шилдэг үзүүлбэр” номинацид М.Дуламсүрэн дасгалжуулагчтай Сонгинохайрхан  дүүргийн 113-р цэцэрлэг,

-“Шилдэг багаар ажиллах чадвар” номинацид М.Нармандах дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн 126-р цэцэрлэг,

-“Шинэ санаа” номинацид н.Түмэнжаргал дасгалжуулагчтай Баянгол дүүргийн 94-р цэцэрлэгийн багууд шалгарлаа.

 

Мөн энэхүү уралдаант үзлэгт оролцсон багуудыг өргөмжлөл, цомоор шагнаж урамшууллаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.