“DAWA-2017” НЭРЭМЖИТ ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАР ӨРТӨӨТ МАРАФОНЫ ОЛОН УЛСЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛНО

0
881

DAWA-2017 НЭРЭМЖИТ ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАР

ӨРТӨӨТ МАРАФОНЫ ОЛОН УЛСЫН АНХДУГААР

ТЭМЦЭЭН БОЛНО

garaa-1“Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон манай улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сарын 13-нд болно. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм. Тэмцээн “жуулчин”, “гэр бүл”, “найзууд”, “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд өрсөлдөөн өрнөх юм. Тухайлбал “жуулчин” ангилалд гадаадын 2-3 хүн нэг баг болж оролцох бол “гэр бүл” ангилалд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж оролцох юм байна. Мөн “найзууд” ангилалд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол “сэтгэлд хоногшсон Улаанбаатар” ангилалд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой юм.
Ангилал тус бүрт оролцогчид таван өртөөг дамжин өгөгдсөн даалгаваруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох юм. Тэмцээнд оролцогчдын тоо хязгаартай бөгөөд оролцохыг хүсэгчид биеэр ирж бүртүүлэх боломжтой. Бүртгэлийг Спортын төв ордны нэг давхарт энэ сарын 1-10-нд хүлээн авах юм байна.

 

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 Нэг. Зорилго

“Dawa-2017” олон улсын марафоныг эх орондоо зохион байгуулах, Монгол улсад ирсэн нийт гадаадын жуулчид, гүйлтийн спорт болон спортоор хичээллэгчид, гэр бүл, найзууд, нийт иргэдийн дунд биеийн тамир, спортыг сурталчлах, тэсвэр хатуужил, оюун санааны өв тэгш хүмүүжил олгох, Монгол улсыг олон улсад сурталчлахад оршино.

 

Хоёр. Тэмцээний ангилал, төрөл, оролцох бүрэлдэхүүн бусад мэдээлэл

 

НЭР: Dawa-2017 нэрэмжит үзэсгэлэнт Улаанбаатар өртөөт марафоны олон улсын анхдугаар тэмцээн
ТӨРӨЛ: –   Гадаадын жуулчид

– Аав, ээж, би

– Найзууд

– Сэтгэлд хоногшсон УлаанбаатарБОЛОХ ГАЗАР:Улаанбаатар хотОГНОО:2017 оны VIII сарын 13-ндЗОХИОН БАЙГУУЛАГЧ:ЗГХАгентлаг Биеийн тамир, спортын газар

Нийслэл биеийн тамир спортын хорооХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Grand china sportТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН, НАСНЫ АНГИЛАЛ–     Төрөл тус бүрд нэг баг 2-3 хүний бүрэлдэхүүнтэй байх ба 2 хүнтэй баг 1 эрэгтэй, 1 эмэгтэй, 3 хүнтэй баг 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүнтэй баг болж оролцоно.

–   Гадаадын жуулчид гэсэн ангилалд зөвхөн гадаадын иргэд, Аав, ээж, би гэсэн ангилалд гэр бүлийн гишүүд 16 хүртэлх насны хүүхэдтэй

–   Найзууд ангилалд 18-50 нас

–  Сэтгэлд хоногшсон Улаанбаатар 51-ээс дээш насны ахмад хүмүүс тус тус оролцоно.

– Төрөл тус бүрд 500 хүртэл оролцогч бүртгэж бүртгэлийг хаана.ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМАнгилал тус бүрд оролцогч нь шүүгчээс олгосон газрын зургийн дагуу байршил тогтоох ба 1-5 хүртэлх өртөөг туулж барианд орно. Өртөө болгон дээр шүүгчээс даалгавар гүйцэтгэсэн талаар тэмдэг даруулсан байна.

Тэмцээнд оролцогч нь өртөө хооронд явахдаа нийтийн тээвэр, унадаг дугуй, явганаар даалгаварыг гүйцэтгэнэ. Нийтийн тээвэрт гарах зардлыг оролцогч өөрсдөө гаргана.ОРОЛЦОХ БАГУУД:

  1. Аймаг
  2. Нийслэл, дүүрэг
  3. Гадаадын иргэд

АНХААРАХ ЗҮЙЛ Төрөл тус бүрд давхардаж оролцохгүй, гэрлэн дохио, явган хүний гарцаар гараагүй буюу хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн оролцогчдод торгуулийн оноо нэмэгдэнэ. Оролцогч бүр аюулгүй байдлаа хангаж оролцоно.

 

Тэмцээний үед өөрсдийн буруугаас болж гарсан гэмтэл, хохирлыг тэмцээн зохион байгуулагч хариуцахгүй.БҮРТГЭЛ:2017 оны VIII/01-10–ны хооронд Спортын төв ордны 1 давхарт бүртгүүлж мандат, энгэрийн тэмдэг авна. Оролцогч бүр үнэ төлбөргүй бүртгүүлнэ.

Холбоо барих утасны дугаар 96464746, 51-266243ШҮҮГЧИД:ЗГХАгентлаг – Биеийн тамир, спортын газраас томилогдсон шүүгчид ажиллана.ЗАРДАЛ:Орон нутгаас оролцогчид ирэх, буцах замын зардал болон байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.ШАГНАЛ:Гараанаас бариа хүртэлх хугацаа, торгуулийн оноо зэргийг нэмж дүнгээ гаргана.

Төрөл тус бүрд эхний 1, 2, 3 дугаар байранд орсон  багуудад гадаадад амрах эрхийн бичиг, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнаж урамшуулна.

 НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР,

 СПОРТЫН ХОРОО

udirdamj