НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ

0
579

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД СПОРТООР ӨРСӨЛДЛӨӨ

 

IMG_6571Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дэргэдэх биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний идэвх сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд 2018 онд анх удаа спорт наадмыг зохион байгууллаа. Тус наадамд нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагууд, Нийслэлийн нутгийн захиргааны гээд нийт 204 байгууллагын 9964 албан хаагч хамрагдлаа.

Анхдугаар наадмыг спортын 5 төрөл /спорт явган аялал, дартс, ажлын байрны дасгал, волейбол, сагсан бөмбөг/-өөр 2 үе шаттай зохион байгуулсан. Спорт наадмын шигшээ тэмцээнийг 2018.11.12-13-ны өдрүүдэд “Буянт–Ухаа” спорт ордонд зохион байгуулж 47 байгууллагын 111 багийн 780 гаруй ажилтан, албан хаагч өрсөлдсөнөөс:

Спорт явган аялалын шигшээ тэмцээнд:

–  1-р байрт 99 оноогоор Д.Нямдаваа ахлагчтай Нийслэлийн газрын албаны баг

–  2-р байрт 98 оноогоор Б.Энхбаяр ахлагчтай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа “Энэрэл” эмнэлгийн баг

–  3-р байрт 95.5 оноогоор Баянзүрх дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн багууд тус тус шалгарсан.

 

Дартсын шигшээ тэмцээнд:                                                                             

–  1-р байранд О.Пүрэвсүрэн ахлагчтай Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг

–  2-р байранд Д.Мөнхбат ахлагчтай Нийслэлийн Цагдаагийн газрын баг

–  3-р байранд Г.Цэрэнтогтох ахлагчтай “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын баг тус тус шалгарлаа

 

Ажлын байрны дасгалын тэмцээнд:

–  1-р байранд Б.Анхтуяа ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтсийн баг

–  2-р байранд Г.Алтанзаяа ахлагчтай Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг

–  3-р байранд С.Ууганбаяр ахлагчтай Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тус тус шалгарлаа

 

Волейболын эмэгтэйчүүдийн төрөлд:

–  1-р байранд А.Пүрэвсүрэн ахлагчтай Ус сувгийн удирдах газрын баг

–  2-р байранд Т.Ууган ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг

–  3-р байранд Ч.Оюун-Эрдэнэ ахлагчтай “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын баг тус тус шалгарлаа

 

Волейболын эрэгтэйчүүдийн төрөлд:

–  1-р байранд Д.Даваасамбуу ахлагчтай Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг

–  2-р байранд Ус сувгийн удирдах газрын баг

–  3-р байранд Н.Нямхорлоо ахлагчтай Нийслэлийн Онцгой байдлын газрын баг тус тус шалгарлаа

 

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд:

–  1-р байранд М.Булбул ахлагчтай Нийслэлийн Татварын газрын баг

–  2-р байранд Ө.Бүрнээ ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн баг

–  3-р байранд Ч.Чимэддолгор ахлагчтай Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг тус тус шалгарлаа

 

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд:

–  1-р байранд Э.Болорчулуун ахлагчтай НИйслэлийн Газрын албаны баг

–  2-р байранд Э.Оргил ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг

–  3-р байранд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баг тус тус шалгарлаа

гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.