“Хариу нэхдэггүй сэтгэл” аянд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Баянгол дүүргийн 22, 23-р хороод нэгдлээ

0
522

IMG_0171

“Сэлэнгэпресс” хөлбөмбөгийн клуб, “Их Талын Дуулиан” ТББ-аас зарласан хотын төвөөс алслагдсан гэр хороололд амьдардаг, хөлбөмбөг тоглох дуртай хүүхдүүддээ туслах сайн санааны “Хариу нэхдэггүй сэтгэл” аяны II үе шат өнөөдөр буюу 2018/11/22-ны өдөр эхэллээ.

 Энэхүү аянд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэгийн санаачлагаар Япон улсаас ирүүлсэн тусламжийн өвлийн дулаан хувцаснуудыг Баянгол дүүргийн 22, 23-р хорооны зорилтот бүлгийн өрх бүл, хүүхдүүдэд өгч тэдэнд сэтгэлийн дэм хайрлалаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.