Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/440 дүгээр захирамжаар “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 2019 оны 05 дугаар сарын 18–ны өдөр нийслэл хотод зургаа дахь удаагаа 70 гаруй төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа. “Улаанбаатар Марафон-2019” олон улсын гүйлтийн онцлог нь Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойгоор зохион байгуулагдсан явдал юм.
Энэхүү гүйлтэд гадаадын зочид, төлөөлөгчид, олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах урилгыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Хэт холын марафон гүйлтийн холбоо зэрэг байгууллагуудаар дамжуулан хөрш зэргэлдээ болон ах дүү хамтын ажиллагаатай 10 орны гүйлт сонирхогчид болон тамирчдыг оролцуулах зорилгоор Кени улсын тамирчдыг урьж Кенийн Үндэсний Олимпийн хороо, Кенийн Хөнгөн Атлетикийн холбоонд урилга хүргүүлснээр Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтоти /2:16:20 сек/, Корос Кеннет Кипкоич /2:16:38 сек/ нар оролцсон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд нийт 38 байгууллагад урилга хүргүүлснээр Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Кени, Япон, Австрали, АНУ, Герман, Испани, Итали, Их Британи, Канад, Казакстан, Малайз, Нидерланд, Өмнөд Солонгос, Сингапур, Франц, Хонконг, Хятадын Тайпей, Шинэ Зеланд, Швейцари, Болив, Вьетнам зэрэг 29 орны элчин сайдын яамны гадаад ажилтан, тэдний гэр бүлийн гишүүд 300 гаруй иргэн бүртгүүлэн оролцсон.
Энэхүү гүйлтэд нийт 30000 хүн бүртгүүлж, гадаадын 29 орны 313 хүн хамрагдсанаас 42 км-ийн зайд 173 хүн, 21 км-ийн 18-34 насны ангилалд 182 хүн, 35-54 насны ангилалд 213 хүн, 55-аас дээш насны ангилалд 83 хүн, 10 км-ийн зайд 1095 хүн, 5 км-ийн 12-17 насны ангилалд 7714 хүүхэд, 1.5 км-ийн хөгжлийн бэрхшээлтэй хараагүй иргэдийн ангилалд 35, тэргэнцэртэй 82 хүн, гэр бүлийн ангилалд 99 гэр бүл буюу 297 хүн тус тус оролцсоноос зай тус бүрд эхний байруудад дараах хүмүүс шалгарлаа.
Гүйлтийн 42195м, 21095м, 10000м-ийн зайд эхний 10 байрт шалгарсан тамирчид:
42 км-ийн зайд оролцсон эрэгтэйчүүдээс 1-р байрт Корос Кеннет Киркоич (Кени), 2-р байрт Дамбадаржаагийн Гантулга, 3-р байрт Цэвээнрэвдангийн Бямбажав (хоёулаа Монгол), 4-р байрт Серой Андерсон Сайтоти (Кени), 5-р байрт Нарандуламын Мөнхбаяр, 6-р байрт Гансүхийн Бат-Эрдэнэ, 7-р байрт Баярсайханы Сүрэнжав, 8-р байрт С.Батцэнгэл, 9-р байрт Жаваагийн Мягмарсүрэн, 10-р байрт Ганболдын Алтансүх (зургуулаа Монгол);
эмэгтэйчүүдээс 1-р байрт Баярцогтын Мөнхзаяа, 2-р байрт Чулуунхүүгийн Шинэцэцэг, 3-р байрт Г.Хишигсайхан, 4-р байрт Төмөрийн Ариунболд, 5-р байрт Намжилсүрэнгийн Сэмжид, 6-р байрт Баяраагийн Сарангуа, 7-р байрт Ганбаатарын Уугантуяа, 8-р байрт Нүрзэдийн Дулам, 9-р байрт Энхбаярын Ариунзаяа (есүүлээ Монгол), 10-р байрт Yu Ching нар шалгарлаа.