Улаанбаатар лиг 2019 волейболын тэмцээн

0
886

Улаанбаатар лиг” тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Волейболын залуучуудын холбоотой хамтран 2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэ жилээс эхлэн 2 насны ангилалаар 2 үе шаттай явагдаж байна. Тэмцээний гол зорилго нь багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санааг төлөвшүүлэх, тэдэнд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, спортоор ялангуяа волейболын спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, волейболын спортыг нийслэл хотод түгээн дэлгэрүүлэх, оролцогч баг тамирчдын спортын ур чадварыг дээшлүүлэх, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас шилдэг багийг гаргах, тэмцээнийг хэрэг зөрчилгүй, архи, тамхигүй орчинд зохион байгуулахад оршино.

Анхан шатны тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 110 сургуулийн 30800 мянга гаруй сурагч өрсөлдсөнөөс нийслэлийн шигшээ тэмцээнд шалгарсан насны ангилал бүрийн охид, хөвгүүдийн Шилдэг 16 баг буюу нийт 64 багийн 770 сурагч оролцож байна.

Нийслэлийн шатны шигшээ тэмцээн 2019.03.05-07, 2019.03.11-15-ны өдрүүдэд Монголын Волейболын залуучуудын холбооны “МЖ” спорт зааланд явагдаж байна.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын VIII удаагийн тэмцээнд баг тамирчдаа зохион байгуулалттай оролцуулсан “Шилдэг сургууль”-иар Сүхбаатар дүүргээс н.Сарантуяа захиралтай 29 дүгээр сургууль, Хан-Уул дүүргээс А.Ууганбаяр захиралтай “Орчлон” сургууль, цэцэрлэгийн цогцолбор,           Сонгинохайрхан дүүргээс Ш.Сарантуяа захиралтай 62-р сургууль, Налайх  дүүргээс Д.Нансалмаа захиралтай “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, Баянгол дүүргээс Ч.Нармандах захиралтай 47-р сургууль,     Багануур дүүргээс Ж.Бат-Эрдэнэ захиралтай “Оюуны эрин” цогцолбор сургууль, Чингэлтэй дүүргээс Н.Гэндэнсүрэн захиралтай 5-р сургууль, “Шилдгийн шилдэг сургууль”-иар –   Баянзүрх дүүргээс Д.Октябрь захиралтай 92-р сургууль шалгарлаа гэж Нислэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.