“Өөрийгөө ялагчид”-ын гүйлт боллоо

0
620

“ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ” 12 БА 24 ЦАГИЙН
ГҮЙЛТИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

 

DSC_0014Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийгөө танин мэдэх, тэвчээр хатуужил олгох, улмаар хэт холын зайн гүйлтийн стандартыг олон улсын түвшинд хүргэх зорилготой уламжлалт “Өөрийгөө Ялах” 12 ба 24 цагийн гүйлтийн тэмцээнийг 2014 оны 08 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд зохион байгууллаа.

Тус 10 дахь удаагийн тэмцээнийг, Нийслэлийн БТСГ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Шри Чинмойн Марафоны Баг Үндэсний Соёл Амралтын хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж явууллаа.

Тэмцээнийг 12 ба 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50-аас дээш 3 насны ангилалаар явуулж тамирчдыг шалгаруулсан бөгөөд тухайн насны ангилалд 12 ба 24 цагийн хугацаанд хамгийн хол зайг туулсан гүйгчид нь ялагч болсон байна. Тэмцээний зам нь 500 м-ийн тойргоор явагдсан бөгөөд хяналтын тойргийн шүүгчид, улсын зэрэгтэй 10 шүүгчид ажиллажээ.

Тэмцээний явцад гүйгчдийн биеийн байдал, эрүүл мэндийг эмч нар тодорхой цагийн интервалаар хянасан бөгөөд иллэг бариа хийх сувилагчид ажиллав. Мөн гүйлтийн явцад биеийн алдагдсан энергийг нөхөх хоол тэжээлээр тогтмол үйлчилсэн.

DSC_0167

12 цагийн гүйлтийн 20-34 насны эрэгтэй ангилалд Худалдаа Хөгжлийн Банкны ажилтан Н.Баттулга 95 км гүйж, 35-49 насны эрэгтэй ангилалд УБТЗ-ын замын 2-р ангийн “Замчин” спорт клубийн тамирчин Т.Лхагвасүрэн 73 км гүйж, 50-аас дээш насны эрэгтэй ангилалд “Шри Чинмой”-н Марафоны Багийн тамирчин С.Ганхүү 73,5 км гүйж 35-49 насны эмэгтэй ангилалд БЗД-ийн тамирчин Б.Баярмаа 80 км гүйж, 50-аас дээш насны эмэгтэй ангилалд ШЧМБагийн тамирчин Ц.Оюунсүрэн 75км  гүйж тэмцээний тэргүүн байруудыг тус тус эзэлж алтан медаль, цом мөнгөн шагнал хүртлээ.

DSC_0259Түүнчлэн 24 цагийн гүйлтийн 20-34 насны эрэгтэй ангилалд СХД-ийн тамирчин П.Отгонбаатар 162,5 км гүйж, 50-аас дээш насны эрэгтэй ангилалд Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн тамирчин Б.Оюунбаатар 80,0 км гүйж, 35-49 насны эмэгтэй ангилалд БГД-ийн тамирчин С.Оюунгэрэл 112 км гүйж, 50-аас дээш насны эмэгтэй ангилалд БЗД-ийн тамирчин Б.Баярсайхан 101 км гүйцгээж тэмцээний тэргүүн байруудыг эзэлж алтан медаль, цом мөнгөн шагнал хүртсэн байна. Цаг агаарын хувьд өдөртөө дулаан, шөнөдөө 1 градус хүртэл хүйтэрсэн байна.

Энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болон явагдаж, манай орны хувьд хэт холын зайн гүйлтийн томоохон тэмцээний нэгэнд багтдаг болжээ. Энэ жилээс эхлэн олон улсын стандартын дагуу Соёл спорт аялал жуулчлалын яамнаас тус тэмцээний төрөлд тамирчдад улсын зэрэг цол олгохоор болсон.

12 цагийн гүйгчид:

20-34 насны эрэгтэй ангилалд:

– Н. Баяртулга 95км ХХБанк

– Ц. Батхуяг 89,5 км Мон-Алтиус БТДС

– Н. Болдбаяр 74 км Орхон аймаг

35-49 нас

– Т.Лхагвасүрэн 73км УБТЗамын “Замчин” спорт клуб

– Р.Чинзориг  72км ЧДүүрэг

50-с дээш

– С.Ганхүү 73,5км ШЧМБаг

– Ч.Цогоо 64,5км ИНЕГазар

– Д.Гантөмөр 50,5км БГД

Эмэгтэй

35-49нас

– Б.Баярмаа 80км  БЗД

– Р.Чинзүрх 56км  ЧД

– Д.Гантуяа 48,5км БГД

50-с дээш нас

– Ц. Оюунсүрэн 75км ШЧМБаг

– Д. Нарантуяа 66км ХУД

– Б. Отгонбаяр 50,5км СХД

24 цагийн гүйлт

Эрэгтэй

-50 хүртэлх нас

– П.Отгонбаатар  162,5км СХД

– М.Буянхишиг  83км    УБ

– Г. Гантулга 58км Аварга БТДС

50-с дээш нас

– Б.Оюунбаатар 80 км Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр

Эмэгтэй

50 хүртэлх нас

– С.Оюунгэрэл 112км БГД

– К.Байгаль  98,5 км СБД

– О.Нэргүй 84км

50-с дээш нас

– Д.Баярсайхан 101км БЗД

– Г.Оргодол 97,5км СХД

– С. Толя 80км ЧД