Эвийн Өргөө Энхийн Гүйлтийн тамирчид удахгүй нийслэл хотод орж ирнэ
Улс орнуудын найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой Шри Чинмойн Эвийн Өргөө Энхийн Гүйлт нь энэ онд таван тивийн 140 гаруй улс орны нутаг дэвсгэрээр 49 гаруй мянган километр замыг туулна. Дэлхийн чанартай энэ гүйлтийн томоохон хэсэг болох Хойд Америк тивийн гүйлт АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байрнаас 2014 оны 4-р сарын 11-нд гараагаа авч, АНУ, Мексик, Канад улсуудыг дайран Хойд Америкийг тойрон буухиалж гүйсээр одоо 19.000 км замыг туулан бариандаа 8-р сарын 15-нд бариандаа орлоо. 2-р сарын 20-нд Португалийн Лисбон хотоос гараагаа авсан Европын буухиа гүйлт 49 орноор нийт 24.000 км замыг туулан 10-р сарын 7-нд Сербийн Белград хотод өндөрлөнө.
Манай улс энэхүү гүйлтэнд 1995 оноос нэгдэн орсон бөгөөд Ази Номхон далайн бүсийн 13 орныг буухиалах галт бамбарыг бид 9 сарын 03-нд ОХУ-ын Улаан-Үд хот дээр хүлээн авч Хиагт, Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв, Улаанбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын болон нийслэл хотын нутаг дэвсгэрээр 1000 гаруй км буухиалж, үндэсний эв нэгдлийг батжуулахад хувь нэмрээ оруулан, эх орноо хайрлах үзэл санааг хүн бүрийн сэтгэлд хүргэж, 9-р сарын 15-нд Замын-Үүд, Эрээний боомтоор Хятадын талд шилжүүлж өгнө.
Улаанбаатарт Энхийн Гүйлтийн тамирчид 9-р сарын 08-ны өдөр 14 цагт 22-ын товчоогоор орж ирэн, Энх Тайвны Өргөн чөлөөгөөр гүйсээр 17 цагт Ялалтын талбайд орж ирэн ёслолын ажиллагаагаа хийнэ. Энэхүү гүйлтийг дэмжин иргэн бүр оролцож болох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн гүйгчид 22-ын товчооноос, Баянгол Дүүргийн тамирчид Номингийн агуулахаас, Хан-Уул дүүргийн тамирчид Үйлдвэрчний төв зөвлөлөөс бамбараа солилцон, нэгдэн гүйхээр төлөвлөөд байна. Гүйлтийн баг 9-р сарын 10-ны өдөр 10:00 цагт Ялалтын талбайгаас Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх Дүүргийн тамирчдын хамт аяллаа үргэлжлүүлэн гүйх болно.
Улаанбаатар орж ирэх хуваарь
Бамбар дамжуулах ёслолын ажиллагаа болох цэг |
Зай (km) |
Бамбар хүлээн авах баг |
Орж ирэх |
Гарах |
||
Огноо |
Цаг |
Огноо |
Цаг |
|||
22-ийн Товчоо |
|
Сонгино Хайрхан Дүүргийн Баг |
2014.09.08 |
13:40 |
2014.09.08 |
14:00 |
Сонгино Хайрхан Дүүргийн “Номин”-гийн агуулах |
7.3 |
Баянгол Дүүргийн Баг |
2014.09.08 |
14:50 |
2014.09.08 |
15:10 |
Үйлдвэрчний Соёлын Төв Ордон |
7.5 |
Хан-Уул Дүүргийн Баг |
2014.09.08 |
16:00 |
2014.09.08 |
16:20 |
Эрх Чөлөөний Талбай |
1.4 |
Нээлтийн ажиллагаа | 2014.09.08 |
17:00 |
|
|
Бүгд |
16.2 |
Улаанбаатараас гарах хуваарь
Бамбар дамжуулах ёслолын ажиллагаа болох цэг |
Зай (km) |
Бамбар хүлээн авах баг |
Орж ирэх |
Гарах |
||
Огноо |
Цаг |
Огноо |
Цаг |
|||
Эрх Чөлөөний Талбай |
Чингэлтэй Дүүргийн Баг |
2014.09.10 |
10:00 |
|||
Бөхийн Өргөө |
2.7 |
Сүхбаатар Дүүргийн Баг |
2014.09.10 |
10:30 |
2014.09.10 |
10:50 |
Баянзүрх Дүүргийн Тамгын Газар |
2.6 |
Баян Зүрх Дүүргийн Баг |
2014.09.10 |
11:20 |
2014.09.10 |
11:40 |
Баян зүрхийн Товчоо |
11.1 |
2014.09.10 |
13:00 |
|||
Бүгд |
16.4 |
НҮБ-ийн Ерөнхий нрийн бичгийн дарга асан Перес де Куэльяр, ЗХУ-ын Ерөнхийлөгч асан М.С.Горбачёв, ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Нилсон Мандела, Их Британий хатан хаан II Елизабет, Польшийн Ерөнхий сайд асан Лех Валенса, Оросын Холбооны Автономит Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Киргизстаны Ерөнхийлөгч Аскар Акаев зэрэг нэрт улс төрчид, Ромын Пап Лам II Йонн Павел, XIV Далай лам, Тереза эх, Дезмонд Туту зэрэг Нобелийн шагналт зүтгэлтнүүд, Карл Льюс, Арнольд Шварценеггер, Себастьян Коу, Ингрид Кристиансен, Анатолий Карпов зэрэг алдарт тамирчид бүх дэлхийн энх тайвны гүйлтэнд оролцож түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ.
Эвийн Өргөө Энхийн Гүйлтийг санаачлагч нь дэлхий дахинаа энх амгалангийн элч хэмээгдэн алдаршсан философич, яруу найрагч, хөгжмийн зохиолч, тамирчин, олон улсын энх тайвны зүтгэлтэн Шри Чинмой юм. Тэрбээр 1931 онд Энэтхэгийн Бенгали мужид төржээ. 1964 онд тэрбээр дорнын гүн ухааныг өрнийн техникийн дэвшилттэй холбон, хүн төрөлхтний энх тайвны төлөө хүсэл тэмүүлэлд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж Нью-Йорк хотноо анх хөл тавьжээ. Тэр цагаас хойш Шри Чинмой бүхий л амьдралаа хүн төрөлхтний хөгжил дэвшил, улс үндэстнүүдийн эв нэгдэл, энх тайвны үйлсэд зориулах болсон юм.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
Шри Чинмойн Марафон гүйлтийн баг
www.sport.ub.gov.mn