НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН
ГУРАВДУГААР НААДМЫНСПОРТ ЯВГАН АЯЛАЛЫН
ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ
Наадмын Спорт явган аялалын 5-р шатны буюу нийслэлийн шигшээ тэмцээн 2014 оны 09 дүгээр сарын 6–нд Улаанбаатар- Баянзүрх товчоо- Ургах наран хороолол- Баянзүрх хайрхан – Хар усан тохой- Улаанбаатар гэсэн маршрутаар аялахдаа машинаар 40 км, явганаар 15 км замыг туулж амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, спортын амжилтыг ахиулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\333 тоот захирамжаар ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриан дор Нийслэлийн Иргэдийн спортын наадмыг хэсэг, хороод, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар 2014 оны 03 дугаар сараас 11 дүгээр саруудад Нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм.
Спорт явган аялалыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулж нийслэлийн 8 дүүргээс 100 гаруй тамирчид оролцохдоо баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр байршил тогтоох, хөгжилтэй буухиа, дартс зэрэг тэмцээнүүдээр хурд хүчээ сорилоо.
1р байр- Б.Батсаруул дасгалжуулагчтай, Н.Алтанбаяр ахлагчтай Налайх дүүргийн “Жавхаа” баг 66 оноогоор тэргүүллээ.
2р байр- Б.Чинзориг дасгалжуулагчтай, Б.Амгалантуяа ахлагчтай Сүхбаатар дүүргийн “Жанжин” баг 65 оноогоор удаалж
3р байр- Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай, С Ганбаатар ахлачтай Баянгол дүүргийн баг гутгаар байранд шалгарлаа.
4р байранд БЗДүүрэг 60 оноо, 5р байранд ХУДүүрэг 59, 6р байранд ЧДүүрэг 56, 7р байранд СХДүүрэг 56, 8р байранд БХДүүрэг 48 оноогоор удааллаа.
Спорт аялалын оноог дараах үзүүлэлтүүдийгхаргалзан дүгнэдэг. Үүнд:
– Аялалын явц, цуваанд яваа багийн сахилга, зохион байгуулалт
-Багийн болон хувийн бэлтгэл
-Галын болон отгийн ариун цэвэр, эмийн сан
-Галын наадам
-Баг, байгууллагын танилцуулах самбар, үзэсгэлэн
-Байгаль, газар шороогоо бохирдуулахгүй байх
Спорт явган аялалын тэмцээн зохион байгуулсан өдөр бороотой, цастай, нартай, салхитай цаг агаарын тэнцвэргүй өдөр байсан ч иргэд тамирчид маань тэсвэр хатуужилтайгаар авхаалж самбаагаа сорисон билээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр СМ Ж.Энхтайван, эмч шүүгчээр Р.Энхцэцэг, шүүгч Д.Далантай зэрэг туршлагатай шүүгчид хамтран ажиллалаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.