Сурагчид бие бялдрын түвшингээ тогтоох сорилд идэвхтэй оролцлоо

0
1676

СУРАГЧДЫН БИЕ БЯЛДАР, ЧИЙРЭГЖИЛТИЙН

ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН ДҮН ГАРЛАА

 

 

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Ерөнхийлөгчийн 53-р зарлиг, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшинг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, өсвөр үеийхний бие бялдрыг чийрэгжүүлэх, биеийн тамир, спортод дур сонирхолтой болгох, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортыг сурталчилах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшин тогтоох 12 дахь удаагийн “Сорил” тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас 3 үе шаттайгаар 2014 оны 09-р сарын 10-наас 09-р сарын 27-ныг дуусталх хугацаанд зохион байгууллаа.

I шатны буюу Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аварга шалгаруулах сорил тэмцээнийг 09-р сарын 15-ны дотор зохион байгуулж, нийт 125 сургуулийн 86072 сурагч хамруулсан.

II шатны буюу Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 09-р сарын 22-ны дотор нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, нийт 91 сургуулийн 4650 сурагч оролцсон.

III шатны буюу Нийслэлийн шигшээ тэмцээнийг 09-р сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 520 гаруй сурагч өрсөлдсөн.

 

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байранд 3336 оноогоор Сонгинохайрхан дүүрэг

2-р байранд 3313 оноогоор Баянгол дүүрэг

3-р байранд 3196 оноогоор Баянзүрх дүүрэг

4-р байранд 3191 оноогоор Налайх дүүрэг

5-р байранд 3172 оноогоор Чингэлтэй дүүрэг

6-р байранд 3045 оноогоор Сүхбаатар дүүрэг

7-р байранд 2952 оноогоор Хан-Уул дүүрэг

8-р байранд 1954 оноогоор Багануур дүүрэг

9-р байранд 610 оноогоор Багахангай дүүргүүд шалгарлаа.

 

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР,

СПОРТЫН ГАЗАР