”СПОРТЛОГ – УЛААНБААТАР” ӨДӨРЛӨГИЙН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

0
692

Xevleliin baga hural-2014-10-15Монгол Ньюс мэдээллийн төвд 2014 оны 10 дугаар сарын 15-ны 11:00 цагт Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн үйл ажиллагааг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-17:00 цагт  Чингис хааны талбайд зохион байгуулах талаархи Хэвлэлийн бага хурал боллоо.

Хэвлэлийн бага хуралд “Спортлог – Улаанбаатар” өдөрлөгийг зохион байгуулагч байгууллагыг төлөөлж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн А.Болдмаа, хамтран зохион байгуулагч байгууллагуудыг Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Ганхүү, Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ахлах мэргэжилтэн Д.Энхбаяр, Монголын Бодибилдинг фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, Монголын Залуучуудын холбооны Удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбат, Монголын Эмнести интернейшнл төрийн бус байгууллагын төлөөлөгч А.Жанболат нар оролцож төвийн хэвлэл мэдээллийн сэтгүүлч нарт мэдээ, мэдээллийг өгч, сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Энэ бямба гарагт болох өдөрлөг нь нийслэлд биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчилах, Нийслэлийн Иргэдийн спортын наадмыг танилцуулах, төрийн байгууллага болон төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ ажээ.

Өдөрлөгийн хөтөлбөрт Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхийн тэнгэрт мандуулж амжилт гаргасан тамирчдыг нийслэлийн шагналаар шагнах ёслолын ажилллагаа, бүх нийтийн гүйлт, дугуйн парад, нийслэл, дүүргийн Биеийн тамир спортын газар, хороод, оюутны болон өсвөрийн шигшээ баг, спортын холбоод, клубүүд үйл ажиллагаагаа, уран сайхны гимнастик, аэробик, спортын гимнастик, таеквондо, спорт бүжгийн баг тамирчид өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд зориулсан спортын үзүүлэх тоглолтууд багтжээ.

Өдөрлөгийн үйл ажиллагааг үзэж сонирхохоор ирсэн иргэд дүүргийн Иргэдийн спортын наадмын аварга шалгаруулах тэмцээнүүдийг үзэхээс гадна шатрын зэрэг тоглолт, сагсан, бөмбөг, волейбол зэрэг тэмцээнүүдэд нийслэлийн иргэд өөрсдөө оролцох боломжтой ажээ.

Энэхүү хэвлэлийн бага хурлыг сурвалжилахаар ТВ-8, С1, ТВ-1, 25ТВ-1 телевиз, arslan.mn сайт, Монголын радио, “Таван цагариг”, “Нийслэл таймс” сониний сурвалжлагч нар болон Монголын Эмнести Интернэйшнл, Монголын Залуучуудын холбоо, Монгол Ньюс зэрэг хамтран ажиллагч байгууллагуудын хэвлэлийн төлөөлөгч нар хүрэлцэн ирлээ гэж НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР-аас мэдээллээ.