НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ШИРЭЭНИЙ ШАГАЙН НААДГАЙН АВАРГАА ТОДРУУЛЛАА
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\333 дугаар захирамжаар ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, спортын амжилтыг ахиулах зорилгоор тэмцээнийг хэсэг, хороод, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар 2014 оны 03 дугаар сараас 11 дүгээр саруудад Нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.
Шигшээ тэмцээн болох Ширээний шагайн наадгай 2014 оны 10 дугаар сарын 26–нд Багахангай дүүргийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Монголын Ширээн шагайн холбоотой хамтран зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргээс 914 тамирчид оролцохдоо эр, эм баг тус бүр 7 тамирчин бүрэлдэхүүнтэйгээр шагай няслах, шагай шүүрэх, морь уралдуулах гэсэн төрлөөр өрсөлдлөө.
Эмэгтэй баг:
1-р байр – эм О.Болормаа дасгалжуулагчтай, А.Дэмбэрэл ахлагчтай Баянгол дүүрэг 7 оноогоор тэргүүллээ.
2-р байр – А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, Х.Бадамжав ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг 8 оноогоор удаалж
3-р байр – Түмэнжаргал дасгалжуулагчтай, М.Оюунбилэг ахлагчтай Баянзүрх дүүргийн баг 12 оноогоор гутгаар байранд шалгарлаа.
Эрэгтэй баг:
1-р байр- эм Б.Хаштогтох дасгалжуулагчтай, Баянгол дүүрэг 7 оноогоор тэргүүллээ.
2-р байр- Ч.Пүрэвдаваа дасгалжуулагчтай, Налайх дүүргийн баг 10 оноогоор удаалж
3-р байр- О.Болормаа дасгалжуулагчтай, Ш.Чанзага ахлагчтай Баянгол дүүргийн баг 12 оноогоор гутгаар байранд шалгарлаа.
Багийн нийлбэр дүнгээр: 1-р байранд Баянгол дүүрэг 4 оноо, 2-р байранд Сонгинохайран 7 оноо, 3-р байранд Сүхбаатар дүүрэг 8 оноо, 4-р байранд Налайх, 5-р байранд Баянзүрх, 6-р байранд Багануур, 7-р байранд Багахангай, 8-р байранд Хан-Уул, 9-р байранд Чингэлтэй дүүрэг шалгарлаа.
Багахангай дүүрэг орон нутгийн телевизээр тэмцээний нээлт, явц, баг тамирчдаас ярилцлага авч шагайн наадгайн тэмцээнийг сурталчилсан болно.
Багахангай дүүрэг тэмцээний нээлт болон зохион байгуулалтыг өндөр түвшинд явуулсанд шүүгч, тамирчид, мэргэлжилтнүүд сэтгэл өөдрөг байсан гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.