Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 2014 оны ажлаа дүгнэж,ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан
шилдэг байгууллага, хамт олныг тодрууллаа. ”Нийслэлийн шилдэг тамирчин”-аар Налайх дүүргийн Засаг даргын дэргэдэх чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин, “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн “11-4” ангийн сурагч Болормаагийн Дөлгөөн шалгарсан бол “Нийслэлийн шилдэг дасгалжуулагч”-аар Налайх дүүргийн өсвөрийн шигшээ багийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Даваацэрэнгийн Мөнхбаяр тодров. Харин “Нийслэлийн шилдэг багш”-аар Сонгинхайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор 3 дугаар бага сургуулийн биеийн тамирын багш Дашдондовын Лхагваа, ”Нийслэлийн шилдэг арга зүйч”-ээр Баянгол дүүргийн 4-р бүсийн Ахмадын чийрэгжүүлэлтийн төвийн арга зүйч Аюурзанын Бүдрагчаа нарыг шалгарууллаа.
Шинэ оны босгон дээр Нийслэлийн БТСГ-аас үйл ажиллагаагаараа шалгарсан дүүргүүдийн “Шилдэг биеийн тамир, спортын хороо”-гоор Б.Дамба даргатай БГД-ийн БТСХ, Ц.Ганхүү даргатай СХД-ийн БТСХ,
Р.Очирпүрэв даргатай ЧД-ийн БТСХ эхний 3 байрт шалгарчээ. Тусгай байрын шагналыг А.Цэдэнсодном даргатай Налайх дүүргийн БТСХ-ны хамт олон шалгарлаа. Шилдэг спорт хороодын шагналыг Нийслэлийн БТСГ-ын дарга Ж.Ганболд гардуулав.