Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2014-2015 оны хичээлийн жилийн “Волейболын лиг” тэмцээний нээлт 2015 оны 01 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн спорт зааланд болно. Их хотын 9 дүүргийн сургуулиудаас шалгарсан охид, хөвгүүдийн тус бүр 16 шилдэг баг энэхүү шигшээ тэмцээнд шалгаран оролцож байгаа бөгөөд Монголын Волейболын Холбооны улсын шүүгчид хамтран ажиллаж байна. Нээлтийн ажиллагаанд нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодын дарга нар оролцоно. Тэмцээн ирэх мягмар гарөгт өндөрлөнө гэж Нислэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.