Цэцэрлэгийн багш нар номын дуу сонслоо

0
676

zurag-3Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоолууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  нийслэлийн цэцэрлэгийн багш, арга зүйчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжим-Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт сургалт семинарыг 2015 оны 01 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалт семинарт нийслэлийн 9 дүүрэг болон Замын-Үүд, Дорноговь аймгуудаас нийтдээ 165 цэцэрлэгийн 227 багш, арга зүйч оролцлоо. Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас  Цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх дасгалыг 2015 онд шинэчлэн боловсруулж, сургалт семинарт оролцсон багш арга зүйч нарт бага насны хүүхдийн бие бялдрын хүмүүжлийн ажлыг зохион байгуулах талаар заавар зөвлөгөө өгч, заавал хийх дасгалын CD, гарын авлага, сертификат гардууллаа.

Сургалт семинарт Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, “Мандал Иог”  төв, Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Монгол Улсын их сургууль, Сагсан бөмбөгийн холбоо, Уран сайхны гимнастикийн багш дасгалжуулагч нар, нийслэлийн 2014 оны “Шилдэг хамтлаг” зэрэг байгууллагуудаас багш, мэргэжилтнүүд ирж хичээл заалаа.