Өсвөрийн волейболчид өрсөлдөж байна

0
704

zurag-3Нийслэлийн Засаг даргын бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачлагаар зохион байгуулагдаж буй ерөнхий боловсролын сургуулийн 2014 – 2015 оны хичээлийн жилийн волейболын “Сурагчийн лиг”-ийн нийслэлийн шигшээ тэмцээн өнөөдөр Баянгол дүүргийн 28-р сургуулийн спорт зааланд эхэллээ. Энэхүү дөрөв дэх удаагийн тэмцээнийг 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны хооронд сургууль, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 3 үе шаттайгаар явагдаж байна.

Нэгдүгээр шатны буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын 01-ний хооронд, хоёрдугаар шатны буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 02-ноос 12 дугаар сарын 28-ны хооронд явагдсан бол гуравдугаар шатны буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү лигийн анхан шатны тэмцээнүүдэд 9 дүүргийн 85 сургуулийн 2287 багийн 2672сурагч өрсөлдөж, 1.708.700 төгрөг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 106 сургуулийн 193 багийн 2980 сурагч оролцож, 6.611.000 төгрөг зарцуулсан бол шигшээ тэмцээнд дүүрэг бүрээс шалгарсан охид, хөвгүүдийн шилдэг 30 багийн 420 тамирчин оролцож, 3.700.000 төгрөг тус тус зарцуулжээ.

Дээрх гурван шатанд давхардсан тоогоор 216 сургуулийн 2510 багийн 30129 сурагч хамрагдаж, 12.169.000 төгрөг зарцуулсан гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.