ЕБС-ийн сагсан бөмбөгийн ”Сурагчдын лиг” 6 дахь удаагийн тэмцээн амжилттай явагдлаа
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн 6 дахь удаагийн тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” байгууллага, Монголын Сагсан бөмбөгийн холбоотой хамтран 5 үе шаттай, 3 насны ангиллаар 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 02 дугаар сарын 10-13-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Уг тэмцээн нь өмнөх жилүүдийнхээс олон зүйлээрээ онцлог болж байна. Нийслэлийн шигшээ тэмцээнд шалгарсан ТОП-16 багуудын оноолт буюу сугалааг урьд нь техникийн зөвлөгөөн дээр хийчихдэг байсан бол энэ жил анх удаагаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарид” ордонд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг оролцуулан олон улсын жишгээр нээлтэй, ил тод байдлаар хүндэтгэлтэйгээр зохион байгуулсан.
2014-2015 оны хичээлийн жилийн тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нийт 119 төрийн ЕБС-иудаас 110 сургууль оролцсоноос гадна нийт 94 хувийн хэвшлийн сургуулиудаас 11 сургууль тусгай бүс болон оролцож байгаагаараа бас нэг онцлогтой.
Анхан шатны буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд бага, дунд, ахлах насны ангилалд нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийн нийт 42884 оролцож нийт 5255.0 мянган төгрөг зарцуулсан бол хоёрдугаар шатны буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд төрийн 110 сургуулийн охид, хөвгүүдийн 1358 багийн 19790 сурагч оролцож 11714.0 сая төгрөг зарцуулсан бол хувийн хэвшлийн 11 сургуулийн эхний хоёроор гарсан 24 багийн 288 сурагч оролцож 3000.0 мянган төгрөг зарцуулсан байна. Эхний 3 үе шатны нийлбэр дүнгээр нийтдээ төрийн болон хувийн хэвшлийн 121 сургуулийн охид, хөвгүүдийн 4258 багийн 63814 сурагч оролцож, 32935.0 мянган төгрөг зарцуулсан.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг” тэмцээний шигшээ тоглолтууд “Буянт-Ухаа” спортын ордонд 4 өдөр үргэлжилж, бага, дунд насны ангиллын аварга багууд тодорлоо.
Шигшээ тэмцээний нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, тус газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ш.Жаргалантуул нар оролцсон.
Энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулах гэрээ, хэлэлцээрийг 2 жилд удаа үзэглэдэг уламжлалын дагуу Хоёр талт гэрээнд Нийслэл хотыг төлөөлж Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ыг төлөөлж Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович нар, дөрвөн талт хэлэлцээрт Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, ОХУ-ын “КЭС-БАСКЕТ” ТББ-ын Бүс хариуцсан менежер Пермяков Михаил Михайлович, Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нар 2015 оны 02 дугаар сарын 12-нд ы 10:00 цагт “Хангарьд” ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд ту тус гарын үсэг зурсан.
Уг нэр хүндтэй тэмцээнийг амжилттай явуулахад дэмжлэг үзүүлэх, тэмцээний журам болон энэхүү гэрээний дагуу тэмцээний шигшээ тоглолтуудыг хамтран зохион байгуулах, төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах, шигшээ тэмцээнд оролцогч сургуулиудад 6 ширхэгээс бүрдсэн сагсан бөмбөгийн нэг иж бүрдэл (№ 6 хэмжээтэй 3 ширхэг бөмбөг, № 7 хэмжээтэй 3 ширхэг бөмбөг олгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцсон.
Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр болсон “Шилдэг төгсөгчдийн баг”, “Шилдэг сурагчдын баг”-ийн Халз тоглолт, багш нарын халз тоглолт явагдсан.
“Шилдэг төсгөгчдийн баг”-ийн бүрэлдэхүүнд 2004 оны Афины олимпийн хүрэл медальт, Ази тивийн хошоо аварга, Азийн тоглолтын аварга, Зүүн Азийн аварга, Оюутны дэлхийн аварга, Самбо бөхийн Дэлхийн хошоо аварга, Жүдо бөхийн Анхны Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, Жүдо бөхийн Ази тивийн аварга, Дэлхийн цомын 4 удаагийн аварга, Жүдо бөхийн дархан аварга, Монгол Улсын Гавъяат тамирчин Г.Болдбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, “Буянт Ухаа” Спортын ордны дарга С.Мөнхсүх, Сагсан бөмбөгийн спортын 2014 оны “Шилдэг тамирчин”, Лигийн тоглогч, 2014 оны “Шилдэг залуу” шагналт Т.Санчир, ОХУ-ын Бүс хоорондын Сургуулийн сагсан бөмбөгийн лиг “КЭС-БАСКЕТ” байгууллагын Бүс хариуцсан менежер Пермяков Михайл Михайлович, 2005, 2006, 2007 оны “Los Angeles Lakers” багийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогч SMUSH PARKER нар оролцсон. Багийн дасгалжуулагчаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Улсын заан, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд ажилласан.
Бага насны охидын багаас:
1-р байрт М.Ариунзаяа багштай Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн “Ирвэсүүд” баг,
2-р байрт Х.Ганболд багштай Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн “Цэгц” баг,
3-р байрт Ж.Түмэнжаргал багштай Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн “Hawks” баг эзэлсэн бол
хөвгүүдийн багаас:
1-р байрт Д.Отгонжаргал багштай Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн “Bucks” баг,
2-р байрт Л.Алтанхуяг багштай Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн “Ирвэсүүд” баг,
3-р байрт А.Сонинцэцэг багштай Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн “Stars” баг эзэлсэн.
Энэ насны охидоос “Шилдэг тоглогч”-оор Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн “Ирвэсүүд” багийн тоглогч Д.Дөлгөөнмөрөн, “Шилдэг дасгалжуулагч”-аар Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн “Ирвэсүүд” багийн дасгалжуулагч М.Ариунзаяа, хөвгүүдээс “Шилдэг тоглогч”-оор Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн “Ирвэсүүд” багийн тоглогч Э.Пүрэвбаяр, “Шилдэг дасгалжуулагч”-аар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “5 дигуранз” багийн дасгалжуулагч А.Мөнхцэцэг нар шалгарсан.
Дунд насны охидын багаас
1-р байрт А.Сонинцэцэг багштай Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн “Stars” баг,
2-р байрт Н.Дэлгэрдалай багштай Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн “Буянт Ухаа” баг,
3-р байрт Ц.Батхүү багштай Сонгинохайрхан “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүйн шонхор” баг эзэлсэн бол
хөвгүүдийн багаас
1-р байрт А.Мөнхцэцэг багштай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “5 дигуранз” баг,
2-р байрт Ренчиндорж багштай Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн “Хүлгүүд” баг,
3-р байрт Д.Лхагваа багштай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүйн шонхор” баг тус тус шалгарлаа.
Энэ насны охидын багаас Шилдэг тоглогч”-оор Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн “Stars” багийн тоглогч М.Цэлмэг, “Шилдэг дасгалжуулагч”-аар Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн багш У.Гэрэлт-Од, хөвгүүдийн багаас Шилдэг тоглогч”-оор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “5 дигуранз” багийн тоглогч О.Тулга, “Шилдэг дасгалжуулагч”-аар Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн “Bucks” багийн дасгалжуулагч Д.Отгонжаргал нар шалгарсан.
Ахлах насны охидын багаас
1-р байрт Б.Үүрдсайхан багштай Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Secret team” баг,
2-р байрт н.Амаржаргал багштай Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн “Монсет” баг,
3-р байрт эзэлсэн Б.Дэлэг багштай Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн “Алтан од” баг шалгарсан бол
хөвгүүдийн багаас
1-р байрт Д.Лхагваа багштай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүйн шонхор” баг,
2-р байрт М.Жүгдэрнамжил багштай Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн “Шинэ Монгол” баг,
3-р байрт У.Гэрэлт-Од багштай Хан-Уул дүүргийн 52-р сургуулийн “Star” баг тус тус шалгарсан.
Энэ насны охидын багаас Шилдэг тоглогч”-оор Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн “Secret team” багийн тоглогч Н.Хэрлэнцэцэг, “Шилдэг дасгалжуулагч”-аар Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Б.Үүрдсайхан, хөвгүүдийн багаас Шилдэг тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүйн шонхор” багийн тоглогч М.Даваа, “Шилдэг дасгалжуулагч”-аар Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн “Ирээдүйн шонхор” багийн дасгалжуулагч Д.Лхагваа нар шалгарлаа.
2014-2015 оны хичээлийн жилийн ”Сурагчдын лиг“ сагсан бөмбөгийн тэмцээний “Шилдэг сургууль”-иар шалгарсан сургуулийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана Нийслэлийн Боловсролын газрын тусгай шагнал 1.000.000 \нэг сая\ төгрөгөөр шагнаж урамшууллаа.
“Шилдэг хөгжөөн дэмжигч” багаар Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн баг шалгарлаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.