“Улаанбаатар Марафон – 2015” олон улсын гүйлт өндөрлөлөө
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121 дүгээр захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар Марафон” олон улсын 2 дахь удаагийн гүйлтийг 2015 оны 06 дугаар сарын 06-ны Бямба гарагт амжилттай зохион байгууллаа. Энэхүү гүйлтэнд ОХУ, БНХАУ, Бутаны Вант улс, Герман, Япон, Белги, Англи, Итали, Швейцарь, Турк, Беларусь зэрэг гадаадын нийт 19 орны 91 тамирчин манай орны гүйгч, сонирхогчидтой нэгдсэн юм.