Марафон зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийлээ
Улаанбаатар Марафон-2015” олон улсын гүйлтийг зохион байгуулах ажлын хэсгийн Хэвлэлийн бага хурал 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 – 11:30 цагийн хооронд “Монгол ньюс” мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн бага хуралд Улаанбаатар марафон гүйлтийг Зохион байгуулах хорооны дарга, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Замын цагдаагийн газрын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Ц.Ариунболд, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хэлтсийн дарга Б.Галбадрах нар болон Монголын Хэт холын марафон гүйлтийн холбоо, “Ар Монгол травел” ХХК, “Монос групп”, “Хербалайф Монгол” ХХК-ийн төлөөлөл оролцож олон нийтэд мэдээлэл хийлээ
Энэ үеэр гүйлтийн бүртгэл, гүйлтэд оролцох гадаадын тамирчид, маршрут,олон улсын жишгийн дагуу 10км, 21км 095м, 42км 195м-ийн зайд оролцсон гүйгчдийн амжилтыг тодорхойлдог чип (цахилгаан мэдрэгчтэй цаг), үйлчилгээ, усны цэгийн байршил, шагнал урамшуулал, оролцогчдоос азтан тодруулах азын сугалааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл сэтгүүлчдэд өглөө.
Мөн Сүлд, “О”ТV, ТV9, MNC телевизүүдээр ахлах мэргэжилтэн А.Болдмаа, мэргэжилтэн С.Саранцэцэг, Түвшинбаяр, Батсайхан нар ард иргэдэд Улаанбаатар Марафон-2015” олон улсын гүйлтийг зохион байгуулах мэдээллийг хийн ажиллаа.