Өсвөрийн теннисчид хүчээ сорилоо

1
561

Өсвөрийн теннисчид хүчээ сорилоо

 

soft tennis-2015  Хүүхдийн V их наадмын хүрээнд зохиогдож буй “Өсвөрийн Софт теннис”-чдийн  Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын  22-24 ний өдрүүдэд Софт теннисний төв талбайд боллоо. Тэмцээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р сургууль, 48-р сургууль, Баянзүрх дүүргийн 33-р сургууль, Шинэ Монгол сургууль, Сант сургууль, Чингэлтэй дүүргийн Өсвөрийн шигшээ баг, 5-р сургууль , 48-р сургууль, 23-р сургууль, 50-р сургууль, 17-р сургуулиудын 110 гаруй /үүнээс  охид 57 / өсвөрийн тамирчид охид, хөвгүүдийн 07-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-17 насны  ангилалд 113 /үүнээс охид 57/ тамирчид  ганцаарчилсан, хос, холимог хос, баг гэсэн 7 төрлөөр холимог системээр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Энэ  удаагийн тэмцээн нь  Монголын Хүүхдийн 5-р их наадамд оролцох өсвөрийн тамирчдын чансаа тогтоон сонгон шалгаруулах, софт теннисний спортын залгамж халааг бэлтгэх, софт теннисний спортыг эрчимтэй хөгжүүлэх,  суралцагч хичээллэгчдийн ур чадварыг сорих, софт теннисний спортыг нийслэлийн иргэд, олон нийтэд сурталчлахад ихээхэн ач холбогдолтой боллоо.

Тэмцээнийг Ерөнхий шүүгч, Олон улсын шүүгч Б.Батаа,  талбайн  шүүгч  Б.Буянзаяа, Э.Хонгорзул, Б.Баатарсүрэн, Э.Тэлмэнбаяр,  А.Түвшин, М.Амартүвшин нар шүүж, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар болон  Монголын Софт Теннисний Холбоо  хамтран зохион байгуулсан.

 

Comments are closed.