Улаанбаатар марафонд нэгдэцгээе цом дүүргүүдээр аяллаа
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121 дүгээр захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар – Марафон 2015” олон улсын гүйлтийг 42195 м, 21095 м, 10000 м, 5000 м, 1500 м-ийн зайгаар 2015 оны 06 дугаар сарын 06-ны бямба гарагт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан гүйлтийг Зохион байгуулах хороо Удирдлага, зохион байгуулалт, санхүү, сурталчилгаа мэдээлэл, харилцаа, хамтын ажиллагаа,уралдаан тэмцээн, арга хэмжээ зохион байгуулах,үйлчилгээ, хэв журам, аюулгүй ажиллагааг хангах 4 ажлын хэсэг ажиллаж марафоны бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд “Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд 04 дүгээр сарын 06-наас 05 дугаар сарын 25-ны хооронд 50 хоногийн хугацаанд 400 гаруй байгууллагад аялуулсан.
Цом аялуулах явцад 30 гаруй биеийн тамир, спортын хамтлаг шинээр байгуулагдаж, байгууллага, хамт олныхоо дунд спорт алхалт, аялал болон бусад спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах, мод тарих, хог цэвэрлэх, зэрэг хүмүүнлэгийн ажлуудыг явуулсан байна.