Нийслэлийн иргэд спорт явган аялалаар өрсөлдөнө

0
655

Нийслэлийн иргэд спорт явган аялалаар өрсөлдөнө

ayalМонгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын IV наадмыг 2015 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 02-ны хооронд спорт явган аялал, гэр бүлийн гишүүдийн буухиа, ширээний шагайн наадгай, хийн дасгал, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 7 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай явагдаж байна.

Энэхүү наадам нь Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдаж, багийн бүрэлдэхүүн тухайн хорооны иргэн байх ба зөвхөн цахим үнэмлэхийг үндэслэн уг наадамд оролцуулах, 31-ээс дээш настай нийслэлийн иргэн байх, тухайн төрлийн спортын дэд мастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш настай байх, наадмын нэг төрөлд нэг тамирчин орох,шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох зэрэг онцлогтой байсан нь тэдний өрсөлдөх боломжийг олгосон ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

Уг наадмын нийслэлийн шатны тэмцээн 2015 оны 09 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд болох Спорт явган аялалын тэмцээнээр эхэлж байна. Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан нэг, нэг баг өрсөлдөж байна.