Нийслэлийн иргэд спорт аялалаар өрсөлдлөө

0
663

Нийслэлийн иргэд спорт аялалаар өрсөлдлөө

 

NISN-IV-ayalal-2015-09-05-06 Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\333 дугаар захирамжийн дагуу  ”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, спортын амжилтыг ахиулах зорилгоор Нийслэлийн иргэдийн спортын 4-р наадмын Спорт явган аялалын тэмцээнийг хэсэг, хороод, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттай зохион байгууллаа.

Энэхүү наадмын Спорт явган аялалын шигшээ тэмцээн 2015 оны 09 дүгээр сарын  05, 06–ны өдрүүдэд  Улаанбаатар- Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо- Сонгинохайрхан дүүрэг дахь Номин дэлгүүр- Сонгинохайрхан хайрхан  уул – Сонгинохайрхан уулын зүүн суганд- Улаанбаатар гэсэн чиглэлд маршрутаар зохион байгууллаа. Оролцсон багууд аялахдаа машинаар 40 км, явганаар 15км замыг амжилттай тууллаа.

Тэмцээнд баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй Нийслэлийн 9 дүүргийн 117 баг, тамирчид оролцлоо.

Уг тэмцээнд оролцогчид газрын зураг дээр ажиллах, байгальд нуувч илрүүлэх, буухиа тэмцээн, /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ софт волейбол гэсэн 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа  сорин амжилттай өрсөлдөө.

Тэмцээнд ирц, аялах явц, сахилга бат, зохион байгуулалт, багийн бэлтгэл, хувийн бэлтгэл, эмийн сан, аялалын тэмдэглэл, байгаль орчин, отгийн ариун цэвэр, галын наадам, урлагийн тоглолт, бэлэг солилцох гэсэн 11 үзүүлэлтийг харгалзан дүгнэж байр эзлүүллээ.

 1-р байрт О.Батсаруул дасгалжуулагчтай,  Н.Алтанбаяр ахлагчтай, Налайх дүүргийн 2-р хорооны “Жавхаа баг” 75 оноогоор тэргүүлж цомын эзэн боллоо.

ND-ayalal-I

2-р байрт Б. Угтахбаяр дасгалжуулагчтай, З.Түвшинжаргал ахлагчтай, ХУД-ийн 8-р хорооны “Хан-Уул баг” 73 оноогоор удаалав.

XUD-ayalal-2015-09-07

3-р байрт Ц.Отгонсүрэн дасгалжуулагчтай, М.Мэндбаяр ахлачтай, Баянзүрх дүүргийн  17-р хорооны “Нэг зүрх баг” гутгаар байранд шалгарлаа.

BZD-ayalal-III

4-р байранд Баянгол дүүргийн 2-р хороо 66 оноо, 5-р байранд Чингэлтэй дүүргийн 16-р хороо 62 оноогоор, 6-р байранд Багахангай дүүргийн 1-р хороо 59 оноогоор, 7-р байранд Багануур дүүргийн 3-р хороо 58.7 оноогоор, 8-р байранд Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо 52.5 оноогоор, 9-р байранд Сүхбаатар дүүргийн 20-р хороо “Ялалт баг”  50 оноогоор тус тус шалгарлаа.

Спорт явган аяллын тэмцээнийг анх удаагаа 1 шөнө, 2 өдөр зохион байгуулсан нь аялалын тэмцээнд тавигдах шаардлагуудыг өндөржүүлсэн, тэдний тэсвэр хатуужил,  ур чадварыг шаардсан аялал боллоо.

Спорт явган аялалын тэмцээнийг “Сүлд”, МҮОН телевизүүдээр сурталчилан ажиллалаа.

Тэмцээний ерөнхий шүүгчээр аялалын спортын мастер Ж.Энхтайван, эмч шүүгчээр спортын мастер Р.Энхцэцэг, спортын мастер Д.Далантай зэрэг туршлагатай шүүгчид хамтран ажиллалаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.