НИЙСЛЭЛИЙН “ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛТ, ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

0
772

НИЙСЛЭЛИЙН “ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛТ,

ЧИЙРЭГЖИЛТИЙН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН ҮНЭЛГЭЭ”

СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛИЙН

УРАЛДААН

sorilМонгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Улсын их хурлын 2009 оны 95 дугаар тогтоол, Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, Засгийн газрын 2009 оны 05, 2011 оны 32, 2014 оны 34 дүгээр тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2015.11.27-ны өдөр 09:00-14:00 цагийн хооронд Засгийн газрын XI байрны Дугуй танхимд зохион байгуулж байна.

Нийслэлд 2002 оноос эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн 7 – 17 насны сурагчдын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшинг таван чанараар тогтоох зорилгоор “Сорил-наадам”-ыг жил бүр уламжлал болгон сургуулийн, дүүргийн, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн хэлбэрээр зохион байгуулж байсан.

Өнөө үед хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд үнэлэлт өгөх тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бодлого, чиглэл, үйл ажиллагааг цаашид хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зайлшгүй шаардлагын үүднээс энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг тэмцээн хэлбэрээр нийслэлд төдийгүй салбартаа анх удаагаа зохион байгуулж байна.

Уралдаанд багаар болон бие даасан хэлбэрээр нийслэлийн дүүргийн Биийн тамир, спортын хороодын мэргэжилтэн, арга зүйч; ЕБС-ийн биеийн тамирын багш; их, дээд сургуулиудын оюутан; эрдмийн цол зэрэгтэй мэргэжлийн судлаач, шинжээч, эрдэмтэд гэсэн ангилалаар өрсөлдөнө.

Хуралд оролцогчид “Сорилын үр дүн, ач холбогдол”, “Сорилд хамрагдагсдын үзүүлэлтүүдэд насны ангиллаар хийсэн судалгаа”, “Сорилын өнөөгийн түвшин, цаашид авах арга хэмжээ”, “Сорилд хамрагдагсдыг газар зүйн байрлалаар нь харьцуулсан судалгаа”, “Бие бялдрын чанар тус бүрийн судалгаа” гэсэн чиглэлүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Энэхүү илтгэлийн уралдааныг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас томилогдсон биеийн тамирын эрдэмтэн, багш нарын шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэх юм.

Нийслэлийн дүүргийн Биийн тамир, спортын хороодын мэргэжилтэн, арга зүйчдийн илтгэлээс шилдэг 3; эрдэмтэн, судлаачдын илтгэлээс шилдэг 3; тухайн дүүргийн ЕБС-ийн биеийн тамирын багш нарын илтгэлээс шилдэг 3; их, дээд сургуулиудын оюутнуудын илтгэлээс шилдэг 3 илтгэлийг тус тус шалгаруулан цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Байгууллагын дүнг гаргахдаа  нийслэлийн дүүргийн Биийн тамир, спортын хороодын мэргэжилтэн, арга зүйч; ЕБС-ийн биеийн тамирын багш; их, дээд сургуулиудын оюутан тус бүрээс шилдэг нийслэлийн дүүргийн Биийн тамир, спортын хороодын мэргэжилтэн, арга зүйч; ЕБС-ийн биеийн тамирын багш; их, дээд сургуулиудын оюутан нийслэлийн дүүргийн Биийн тамир, спортын хороодын мэргэжилтэн, арга зүйч; ЕБС-ийн биеийн тамирын багш; их, дээд сургуулиудын оюутан нийслэлийн дүүргийн Биийн тамир, спортын хороодын мэргэжилтэн, арга зүйч; ЕБС-ийн биеийн тамирын багш; их, дээд сургуулиудын оюутан 1, 1 илтгэлийн дүнг харгалзан дүгнэж байр эзлүүлэн шагнана гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.