НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫНХОН ИЛТГЭЛЭЭРЭЭ УРАЛДЛАА
Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд үнэлэлт өгөх, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бодлого, чиглэл, үйл ажиллагааг цаашид хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох оршиж байгаа ажээ.
Нийслэлд 2002 оноос эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн 7 – 17 насны сурагчдын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшинг таван чанараар тогтоох зорилгоор “Сорил-наадам”-ыг жил бүр уламжлал болгон сургуулийн, дүүргийн, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн хэлбэрээр зохион байгуулж байсан. Энэ жилээс нийслэлийн шатны тэмцээнийг эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавих хэлбэрээр зохион явуулсан нь нийслэлд төдийгүй салбартаа анхдагч болж байна.
Эрдэм шинжилгээний бага хурлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нээж үг хэлсэн. Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодын дарга нар, мэргэжилтнүүд, Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн захирал доктор /Sc/ Л.Алтанцэцэг, ЭМСЯ-ны харьяа БТС-ын Хөгжлийн төвийн доктор дэд профессор /Ph/ Ш.Долгор, МУБИС-ийн БТС-ийн багш доктор /Ph/ Л.Туяа, дүүргийн ЕБС-ийн багш нар, профессор, ҮБТДС, Аварга дээд сургуулийн оюутнууд зэрэг нийт 56 хүн тус тус оролцлоо.
Хуралд оролцсон илтгэгчдийг эрдэмтэн доктор, дүүргийн БТСХ-ны арга зүйчид, дүүргийн ЕБС-ийн БТ-ын багш нар, БТДС-ийн оюутнууд гэсэн 4 чиглэлээр ангилан шилдэг илтгэгчдийг шалгаруулан цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Дүүргийн харъяа байгууллагуудыг нэгтгэн багийн нэгдсэн дүнгээр “Шилдэг дүүрэг”-ийг шалгаруулан цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан.
Шилдэг илтгэгчид:
Арга зүйчдийн ангилалд:
1-р байр “БНД-ийн иргэдийн Бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын харьцуулсан судалгаа” сэдвээр БНД-ийн БТСХ-ны арга зүйч Б.Олонтүмэн
2-р байр “Дасгал хөдөлгөөнийг хүүхэд ахуй насанд нь төлөвшүүлэх” сэдвээр ХУД-ийн БТСХ-ны арга зүйч Н.Дэлгэрдалай
3-р байр “Сорилд хамрагдагсдын үзүүлэлтүүдэд насны ангиллаар хийсэн судалгаа” сэдвээр СБД-ийн БТСХ-ны арга зүйч Т.Цэрэндулам
ЕБС-ийн багш нарын ангилалд:
1-р байр ”6-8, 9-11 насны суралцагчдын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын судалгаа, үнэлгээ” сэдвээр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 3-р бага сургуулийн багш Л.Болормаа, Н.Аварзэд нар /хоёулаа Тэргүүлэх зэрэгтэй/
2-р байр “Хавсралттай алхалтаар шилжилт хийх дасгалыг сайжруулах боломж” сэдвээр Сүхбаатар дүүргийн 3-р сургуулийн биеийн тамирын багш Алтангэрэл
3-р байр “Ерөнхий боловсролын сургуулийн 7-12 насны сурагчдын бие бялдрын чанарын үзүүлэлтэд хийсэн судалгаа” сэдвээр Баянгол дүүргийн “Шинэ эрин” сургуулийн багш Д.Батбаяр
Оюутны ангилалд:
1-р байр “Дунд ангийн сурагчдын бие бялдрын хөгжилт бэлтгэлжилтийн үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан” сэдвээр ҮБТДСургуулийн оюутан Д.Шинэцэцэг
2-р байр “Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн 12-17 насны тамирчин – сурагчдын бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилт, энгийн хариу үйлдлийн хурданд хийсэн судалгаа” сэдвээр ҮБТДС-ийн Биеийн тамирын эмчилгээний арга зүйчийн 2-р дамжааны оюутан Б.Аюуш, Э.Цэрэндэжид нар
3-р байр “2013-2015 оны хичээлийн жилүүдэд “Аварга” дээд сургуульд элсэгчдийн Биеийн ерөнхий хөгжлийн түвшинг харьцуулсан нь” сэдвээр ХУД-ийн “Аварга” дээд сургуулийн оюутан С. Мөнхзаяа
Байгууллагын дүнгээр:
1-р байр СБД-ийн БТСХороо
2-р байр ХУД-ийн БТСХороо
3-р байр СХД-ийн БТСХороо тус тус шалгарсан.
Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан нийт 21 илтгэгчийн илтгэлийн хураангуйг эмхтгэл ном болгон хэвлүүлж, хуралд оролцсон эрдэмтэд, багш, оюутан, арга зүйчдэд батламжийн хамт гардуулсан.
Дүгнэлт
Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд шүүгч – эрдэмтэн, багш нар илтгэгчдийн хийсэн судалгаа, дүн шинжилгээнд дүгнэлт, шүүмж хэлж харилцан ярилцсан. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь БТС-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашдын чиг хандлагаа тодорхойлох, нийслэлийн Биеийн тамир, спортын байгууллагуудын ажилтнуудыг судалгаа, шинжилгээний ажилд татан оролцуулах, энэ чиглэлийн ур чадвар олгоход чухал үр дүнтэй ажил болсон гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.