Сурагчдын волейболын лигийн аваргууд тодорлоо

0
555

Сурагчдын волейболын лигийн аваргууд тодорлоо

Voleyball-lig-2015-2016Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн волейболын “Сурагчдын лиг” тавдугаар тэмцээнийг 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний хооронд сургууль, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 3 үе шаттайгаар 13-18 насны ангиллаар зохион байгууллаа.

I шат – Сургуулийн аварга, II шат – Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг 2015 оны 12 дугаар сарын 27-ны дотор,

III шат – Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 01 дүгээр сарын 13-наас 21-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа.

Анхан шатны тэмцээнүүдэд 9 дүүргийн 85 сургуулийн 2287 багийн 26729 сурагч хамрагдлаа.

Дүүрэг бүрээс шалгарсан шилдэг 16 багаас:

Охидын багаас:   

I байранд: БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН Д.ӨЛЗИЙХУТАГ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ Ч.ГАНЧИМЭГ АХЛАГЧТАЙ 21-Р СУРГУУЛЬ

II байранд:       ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН Ж.БАТБОЛОР ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ А.ХАЖИДМАА АХЛАГЧТАЙ 5-Р СУРГУУЛЬ

III байранд:      БАГАНУУР ДҮҮРГИЙН Д.ЭРДЭНЭЧУЛУУН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ Ц.САРАНЦЭЦЭГ АХЛАГЧТАЙ “БОЛОВСРОЛ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

IV байранд:     СҮХБААТАР ДҮҮРГИЙН Б.ХАШХҮҮ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ А.МАРАЛМАА АХЛАГЧТАЙ 1-Р СУРГУУЛИЙН БАГУУД шалгарсан бол

Хөвгүүдийн багаас:  

 I байранд:        БАГАНУУР ДҮҮРГИЙН Д.ЭРДЭНЭЧУЛУУН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ А.БОЛОРБААТАР АХЛАГЧТАЙ “ГҮН ГАЛУУТАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

II байранд:       БАЯНГОЛ ДҮҮРГИЙН Б.БАТТУЛГА ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ Р.САЙНБАЯР АХЛАГЧТАЙ 47-Р СУРГУУЛЬ

III байранд:      БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН Д.ӨЛЗИЙХУТАГ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ Г.ҮҮРЦОЛМОН АХЛАГЧТАЙ 21-Р СУРГУУЛЬ

IV байранд:     БАЯНГОЛ ДҮҮРГИЙН Ч.ТҮВШИНЖАРГАЛ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ Б.БАТЗОРИГ АХЛАГЧТАЙ “ЭРДМИЙН ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГУУД

Харин ШИЛДЭГ 16 ШАЛГАРСАН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ХООРОНД ХАЛЗ ТОГЛОЛТ, шилдгүүдийн мэдээлэл хараахан ирээгүй байна гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.