Волейболын сурагчдын лигийн 2015-2016 оны аварга багууд тодорно

0
526

Волейболын сурагчдын лигийн 2015-2016 оны аварга багууд тодорно

 

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн волейболын “Сурагчдын лиг” V удаагийн тэмцээнийг 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний хооронд сургууль, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах гэсэн 3 үе шаттайгаар 13-18 насны ангиллаар зохион байгуулж байна.

I шат – Сургуулийн аварга, II шат – Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг 2015 оны 12 дугаар сарын 27-ны дотор, III шат – Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 01 дүгээр сарын 13-наас 21-ний өдрүүдэд тус тус явагдаж байна.

Анхан шатны тэмцээнүүдэд 9 дүүргийн 85 сургуулийн 2287 багийн 26729 сурагч хамрагдаж байна.

Дүүрэг бүрээс шалгарсан шилдэг 16 багаас:

Охидын хүрэл медалийн төлөө:       

Багануур дүүргийн Д.Эрдэнэчулуун дасгалжуулагчтай Ц.Саранцэцэг ахлагчтай “Боловсрол” цогцолбор сургууль,

Сүхбаатар дүүргийн Б.Хашхүү дасгалжуулагчтай А.Маралмаа ахлагчтай 1-р сургуулийн багууд,

Хөвгүүдийн хүрэл медалийн төлөө:      

Баянзүрх дүүргийн Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Г.Үүрцолмон ахлагчтай 21-р сургууль,

Баянгол дүүргийн Ч.Түвшинжаргал дасгалжуулагчтай Б.Батзориг ахлагчтай “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багууд,

Охидын алтан медалийн төлөө:

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН Д.ӨЛЗИЙХУТАГ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ Ч.ГАНЧИМЭГ АХЛАГЧТАЙ 21-Р СУРГУУЛЬ,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН Ж.БАТБОЛОР ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ А. ХАЖИДМАА АХЛАГЧТАЙ 5-Р СУРГУУЛИЙН БАГУУД

Хөвгүүдийн алтан медалийн төлөө:

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН Б.БАТТУЛГА ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ Р.САЙНБАЯР АХЛАГЧТАЙ 47-Р СУРГУУЛЬ,

БАГАНУУР ДҮҮРГИЙН Д.ЭРДЭНЭЧУЛУУН ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ А.БОЛОРБААТАР АХЛАГЧТАЙ ГҮН ГАЛУУТАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИУД алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөж байна гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.