Цэцэрлэгийн багш нар сургалтанд хамрагдлаа
Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоолууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас цэцэрлэгийн багш, арга зүйчдийн ур чадварыг дээшлүүлэх “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт сургалт семинарыг 2016 оны 01 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд МУБИС-ийн СӨБС-ийн спорт болон урлаг зааланд зохион байгууллаа.
Энэхүү сургалт семинарт оролцсон нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгийн 160 цэцэрлэгийн 197 багш, арга зүйч нарт биеийн тамир, спортын талаар төрөөс болон нийслэлээс баримтлах бодлого чиглэл, үйл ажиллагаа, гимнастрада-нийтийн гимнастик, нэгдмэл сургалтын аргачлалын дадлага ажил, “Аз жаргалын хөтөлбөр” иогийн талаар танилцууллаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.