Хонхтой бөмбөгөөр Баянзүрхийн баг тэргүүллээ
Улаанбаатар хотын аварга шалгаруулах Хонхтой бөмбөгийн нээлттэй тэмцээн 2016.05.05-06-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэгт байрлах Монголын Хөлбөмбөгийн холбооны зааланд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд Говьсүмбэр аймгаас нэг, нэг эрэгтэй, эмэгтэй баг, Орхон-Уул аймгаас нэг эмэгтэй баг, Увс аймгаас нэг эрэгтэй баг, БНСУ-аас хоёр эрэгтэй баг, нийслэлээс зургаан эмэгтэй, арван эрэгтэй нийтдээ 22 багийн 132 тамирчин өрсөлдсөнөөс:
Эмэгтэй багийн төрөлд:
1-р байранд: Хан-Уул дүүргийн баг
2-р байранд: Баянзүрх дүүргийн баг
3-р байранд: Орхон-Уул аймгийн баг
Эрэгтэй багийн төрөлд:
1-р байранд: БНСУ-ын Инчон хотын баг
2-р байранд: Баянзүрх дүүргийн баг
3-р байранд: Сүхбаатар дүүргийн баг
Байгууллагын нийлбэр дүнгээр:
1-р байранд: Баянзүрх дүүргийн баг
2-р байранд: Хан-Уул дүүргийн баг
3-р байранд: Сүхбаатар дүүргийн баг тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.