“ГИМНАСТРАДА-2016” УРАЛДААНТ ҮЗЛЭГИЙН ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГ ТОДОРЛОО

0
679

“ГИМНАСТРАДА-2016” УРАЛДААНТ ҮЗЛЭГИЙН

ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГ ТОДОРЛОО

          Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас “Гимнастрада” уралдаант үзлэгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 10.00 – 14:30 цагийн хооронд Хан-Уул дүүрэгт байрлах Монголын Хөл бөмбөгийн холбооны футзааланд амжилттай зохион байгууллаа.

            Энэхүү уралдаант үзлэгт нэг баг нь 8 ба түүнээс хэдэн ч хүний бүрэлдэхүүнтэй байж болдгоороо онцлогтой бөгөөд хоёр дахь удаагийнхад нийслэлийн Баянгол дүүргээс “Золбоо”, “Эрч хүч” багууд, 85, 94, 157-р цэцэрлэг; Баянзүрх дүүргээс 1-р хороо “Гимнастикийн ахмадууд” баг, 61-р цэцэрлэг, 84-р сургууль; Сонгинохайрхан дүүргээс “Ирээдүй” цогцолборын 36, 82-р сургууль, 113-р цэцэрлэг “Олимп” баг; Сүхбаатар дүүргээс “STEP”, ахмадын “Яргуй”, “Хөгжөөн дэмжигч охид”, “Алтан Од”, GYM STAR”, 4-р сургууль; Хийн дасгал “Цэн тогоруу” баг; Чингэлтэй дүүргийн 126-р цэцэрлэгийн баг зэрэг нийт 19 багийн 453 өсвөр үе, залуучууд, ахмад настан оролцлоо.

Оролцсон нийт багаас “Шилдгийн шилдэг баг”-аар Сүхбаатар дүүргийн “GYM STAR” баг, “Шилдэг баг”-аар Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэгийн “Олимп” баг, Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн багууд тодорлоо.

 “Шилдэг ур чадвар” номинацид Баянгол дүүргийн 157-р цэцэрлэг,

“Шилдэг зохиомж” номинацид Сүхбаатар дүүргийн “STEP” баг,

“Шилдэг гүйцэтгэл” номинацид Баянгол дүүргийн 94-р цэцэрлэг,

“Шилдэг хэмнэл, эрч хүч” номинацид Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 36-р сургууль,

“Шүүгч, үзэгчдийн таашаал” номинацид Баянгол дүүргийн “Золбоо” баг,

“Шилдэг үзүүлбэр” номинацид Чингэлтэй дүүргийн 126-р цэцэрлэг,

“Шилдэг багаар ажиллах чадвар” номинацид Хийн дасгалын “Цэн тогоруу” баг,

“Шинэ санаа” номинацид Сүхбаатар дүүргийн “Алтан од” багууд шалгарлаа.

20160507_114619

20160507_140549 Мөн энэхүү уралдаант үзлэгт оролцсон нийт 19 багийг тоглолтонд бэлтгэсэн багш, дасгалжуулагчдыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас шагнаж урамшууллаа.

“Шилдэг багш, дасгалжуулагч”-аар А.Болорцэцэг, О.Мөнх-Оргил нар шалгарлаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.