Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар риод амжилттай оролцлоо

0
580

“Улаанбаатар марафон – 2016” олон улсын гүйлтийн эмэгтэйчүүдийн 42 км 195 м-ийн зайд хурд хүчээ сорин алтан медаль хүртсэн, ОУХМ Баярцогтын МӨНХЗАЯА, мөнгөн медаль хүртсэн, ОУХМ Лувсанлүндэгийн ОТГОНБАЯР нар хүн төрөлхтний эв нэгдлийн баяр “Рио – 2016” олимпийн хөнгөн атлетикийн марафоны төрөлд оролцсон билээ. Хамгийн тэсвэр хатуужилтай тамирчдын спорт гэгддэг 42 км-ийн бүтэн марафон гүйлтийн уралдааны гараанаас нийт 147 тамирчин гарч барианд нийт 139 тамирчин орсноос тамирчин Б.Мөнхзаяа 72-р байрт, Л.Отгонбаяр 85-р байрт тус тус шалгарсанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газрын хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүсье.