Нийслэлийн иргэд спортын 8 төрлөөр өрсөлдлөө

0
753

Нийслэлийн Иргэдийн спортын VI наадам өндөрлөлөө
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг 2017 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө.

23380355_1903762556619001_4300877756427129231_n

Энэхүү наадам нь Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдаж, багийн бүрэлдэхүүн тухайн хорооны иргэн байх, 31-ээс дээш настай нийслэлийн иргэн байх, тухайн төрлийн спортын дэд мастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш настай байх, наадмын нэг төрөлд нэг тамирчин орох, шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох зэрэг нь бие бядрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг онцлог шинжтэй үйл ажиллагаа боллоо.

Нийслэлийн шигшээ тэмцээнд спортын 8 төрлөөр 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 иргэн хамрагдсан бол Нийслэл, дүүргийн Иргэдийн спортын VI наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 4200 байгууллагын 90000 гаруй иргэн хамрагджээ.

Наадмын шигшээ тэмцээн, нээлт, хаалтын ажиллагаанд:

– Нийслэлийн намын бүлгийн дэд дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч С.Мөнхчулуун
– Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ё.Цацралтуяа
– Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал
– Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн
– Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл
– Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил
– Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа
– Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Спортын хөгжлийн дарга С.Саранцэцэг
– Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Дамба
– Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга С.Эрдэнэбат
– Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Мөнхбаяр
– Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Ганхүү,
– Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Жаргалсайхан
– Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир, спорт хорооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Спорт явган аялалын тэмцээн
1-р байр: Баянзүрх дүүргийн 5-р хорооны баг
2-р байр: Баянгол дүүргийн 22-р хорооны баг
3-р байр: Багахангай дүүргийн 1-р хорооны баг

Ширээний шагайн наадгайн тэмцээн
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны баг
2-р байр: Налайх дүүргийн 5 дугаар хорооны баг
3-р байр: Багануур дүүргийн 5 дугаар хорооны баг
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны баг
2-р байр: Налайх дүүргийн 5 дугаар хорооны баг
3-р байр: Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны баг

23244389_1903761239952466_1919929192907232197_n

Олс таталтын тэмцээн
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг
2-р байр: Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны баг
3-р байр: Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны баг

эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны баг
2-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг
3-р байр: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны баг

Хийн дасгалын тэмцээн
56 ба түүнээс дээш насны ангилалд:
1-р байр: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
2-р байр: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны баг
3-р байр: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны баг
31 – 55 хүртэлх насны ангилалд:
1-р байр: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны баг
2-р байр: Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны баг
3-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг

Аэробикийн тэмцээн
56 ба түүнээс дээш насны ангилалд:
1-р байр: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны баг
2-р байр: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны баг
3-р байр: Налайх дүүргийн 3 дугаар хорооны баг
31-55 хүртэлх насны ангилалд:
1-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг
2-р байр: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны баг
3-р байр: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг

Софт волейболын тэмцээн
1-р байр: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны баг
2-р байр: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны баг
3-р байр: Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны баг

Волейболын тэмцээн
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр: Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны баг
2-р байр: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны баг
3-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны баг
2-р байр: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны баг
3-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг

Сагсан бөмбөгийн тэмцээн
эмэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр: Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны баг
2-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг
3-р байр: Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны баг
эрэгтэйчүүдийн төрөлд:
1-р байр: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг
2-р байр: Баянгол дүүргийн 6 дугаа хорооны баг
3-р байр: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг нар тус тус эхний гурван байрт шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын бүх үе шатуудад баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцуулсан хороодыг шалгаруулж, дараах хороодод “Шилдэг хороо” шагнал гардуулсан.
Б.Гэрэлмаа засаг даргатай Багахангай дүүргийн 1 -р хорооны “Хангай” баг
Л.Эрдэнэтуяа засаг даргатай Багануур дүүргийн 1-р хорооны “Нүүрэнтээн золбоо” баг
Д.Дорждулам засаг даргатай Баянгол дүүргийн 4 -р хорооны “Цоглог” баг
Б.Болормаа засаг даргатай Баянзүрх дүүргийн 26 -р хорооны “Уухай” баг
Д.Мөнхбаяр засаг даргатай Налайх дүүргийн 5 -р хорооны “Шонхорууд” баг
Г.Оюунчимэг засаг даргатай Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны “7 бурхан” баг
Ё.Цацралтуяа засаг даргатай Хан-Уул дүүргийн 8-р хорооны “Хан-Уул” баг
Н.Оюунгэрэл засаг даргатай Чингэлтэй дүүргийн 19- р хорооны “Согоот” баг
Шилдгийн шилдэг хороогоор Л.Отгонцэцэг засаг даргатай Сүхбаатар дүүргийн 7-р хорооны “Харцагууд” баг шалгарлаа.

Нийслэлийн шигшээ тэмцээнд нийлбэр дүнгээр:
1-р байр Чингэлтэй дүүрэг
2-р байр Налайх дүүрэг
3-р байр Сонгинохайрхан дүүрэг
4-р байр Баянгол дүүрэг
5-р байр Багануур дүүрэг
6-р байр Баянзүрх дүүрэг
7-р байр Хан-Уул дүүрэг
8-р байр Сүхбаатар дүүрэг
9-р байр Багахангай дүүрэг шалгарсан бөгөөд байгууллагуудыг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын мэдээ мэдээллийгwww.sport.ub.gov.mnwww.news.mnfacebook.comwww.ulaanbaatar.mnсайтад байршуулж, MҮОНTV, TV5 телевизэд ярилцлага, мэдээ өгүүллээ.
Тус арга хэмжээгээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн MNB спортын алба 50 минутын нэвтрүүлэг бэлтгэн 2017.11.12-ны 17:30 минутанд “Спорт таны амралтанд” хөтөлбөрөөр олон нийтэд хүргэнэ гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.