ИЖ БҮРЭН ТОХИЖИЛТТОЙ МӨСӨН ГУРГУУРЫН ТАЛБАЙ НЭЭГДЛЭЭ
Нийслэлд мөсөн гулгуурын талбай, цанын баазуудын үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдэд үйл ажиллагаа үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Сэлбэ голын дунд хэсэг Скай их дэлгүүрийн баруун талд иж бүрэн тохижуулсан мөсөн гулгуурын талбай /мөсөн хотхон/-г байгуулж 2017 оны 12 дугаар сарын 20-нд нээлт хийж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь жижиг, том 2 мөсөн гулгуурын талбайтай, өвлийн олимпийн төрлүүд, үндэсний аж амьдралыг харуулсан 2 хэсэг мөсөн баримлууд, гулсуур, төөрдөг байшин г.м мөсөөр урласан хүүхдийн тоглоомууд /мөсөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажил гэрэлтдэг/-тай томоохон ажил боллоо.
Д.Цэрэнбат захиралтай “Мөнгөн цой” ХХК болон Ц.Батмөнхөөр ахлуулсан 38 мэргэжлийн уран бүтээлчид 2017.12.02-19-ний хооронд 500 гаруй тонн мөсөөр гайхамшигт сийлбэрүүдийг бүтээн 300 м х 50 м хэмжээний талбай бүхий мөсөн ИЖ БҮРЭН ТОХИЖИЛТТОЙ МӨСӨН ГУЛГУУРЫН ТАЛБАЙ-г байгуулсан.